Н.Мөнх-Оргил: Би буруугүй гэдгээ батална
Хөвсгөлд аймагт найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргилын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Н.Мөнх-Оргилд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Улмаар хэргийг таван сар орчим шалгаж дуусч ийн анхан шатны шүүхээр хэргийг нь хэлэлцүүлэхээр болсон юм. Түүнд эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Дээд шүүхээс хэргийг чинь мөрдөн байцаалтад буцаасан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би хэрэг хийгээгүй болохоор шүүхийн шийдвэр сонсоод гайхаагүй. Шүүх хурлын дараа сэтгүүлчидтэй баяртай уулзана.
-Яагаад өмгөөлөгчөө солих болсон юм бэ?
-Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа би өмгөөлөгчөө сольсон. нэгэнт хэрэг хийгээгүй болохоор ийм алхам хийсэн. Одоо шүүхийн шийдвэрт итгэлтэй байна. Миний эрүүл мэнд, сэтгэл санаа сайн байгаа болохоор даваад гараад ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ