Хөлбөмбөг: Солилцоо, наймааны цонх хаагдлаа

img

Лос – Анжелес Галакси” багтай хийсэн гэрээ нь дуусч чөлөөт агент болсон Д.Бекхэм эцсийн мөчид Парис хотын “ПСЖ” клубтэй 5 сарын гэрээ байгуулжээ. Тэрбээр багаасаа 7 хоногийн 150 000 паундын цалин авах бөгөөд бүгдийг нь хүүхдийн төлөө буяны байгууллагад хандивлахаа мэдэгдсэн байна. Шинэ багтаа тэрбээр 32 дугаартай тоглохоор болжээ. Лондонгийн “Арсенал” Испаний “Малага” клубээс 26 настай зүүн жигүүрийн хамгаалагч Начо Монреалийг өөрийн болголоо. ОХУ – ын “Анжи” клуб өөрийн тоглогч Кристофер Самбаг Английн “КПР” – т 12.5 сая паундаар зарсан байна. “Тоттэнхэм” – ийн хагас хамгаалагч Андрос Таунсенд “КПР” руу улирал дуустал зээлээр тоглохоор болжээ. “Барселона” өөрийн тоглогч Исаак Куэнкаг Нидерландын “Аякс”- руу  мөн улирал дуустал зээлээр явуулжээ. “КПР” мөн л “Тоттэнхэм” – ийн хагас хасгаалагч Жермэйн  Женастай 18 сарын гэрээ хийж өөрийн болгосон байна. Лондонгийн “Фулхэм” боломжийн 2 тоглогчийг элсүүлжээ. “Милан” – аас Эмануэльсон болон “Аякс” – аас Эйонг Эно нарыг улирал дуустал зээлээр тоглуулахаар болсон байна. “ПСЖ” – гийн хагас хамгаалагч Мохамед Сиссоко  Италийн “Фиорентина” руу улирал дуустал зээлээр явлаа. Италийн ”Лацио” Бразилийн “Сантос” клубын 19 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Фелипэ Сантосыг  7.5 сая еврогоор авсан байна. Лондонгийн “Их буучид” 3 тоглогчоо улирал дуустал зээлээр явуулсан байна. М.Шамах ”Вэст Хэм” , Фримпонг “Фулхэм”, Журу Германы “Ганновер” клуб руу тус тус явжээ. “Бигмингэм” – ийн авъяаслаг залуу хаалгач Жек Батланд 4 сая паундаар “Сток сити” – д зарагджээ. Цагтаа Английн шигшээд тоглож байсан 33 настай Мэттью Апсон “Сток сити” – гээс доод лигийн “Брайтон” – руу зээлээр явжээ. Италийн “Наполи” клуб Португалийн шигшээ болон “Порто” – гийн хамгаалагч Роландо  болон Хорватын “Хайдук” – ын 18 настай хагас хамгаалагч Иосип Радошевич нарыг  улирал дуустал багтаа зээлээр тоглуулахаар болжээ. “Милан” клуб “Брешиа” – гаас Польшийн залуу хамгаалагч Бартош Саломоныг 3.5 сая еврогоор худалдан авч хамгаалатаа зузаатгажээ. ОХУ - ын "Анжи" клуб Л.Суаресыг 54 сая паундаар авах санал тавиад татгалзсан хариу авчээ. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Украины "Шахтер" клубээс Виллианыг 35 сая еврогоор өөрийн болгожээ. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ