Дэвид Бекхэм францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жерман” клубт шилжив

img

Английн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм  францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермэн” /ПСЖ/ клубтэй  таван сарын хугацаатай гэрээнд гарын үсэг зуржээ. ПЖК клубийн  ерөнхийлөгч, Катарын Нассер аль-Келафи хэвлэлийн хурал дээр өчигдөр ингэж мэдээлсэн байна.

“Парист Дэвидийг хүлээн авах гэж байгаад би маш баяртай байна. Тэр мэргэжлийн сайн тоглогч” гэж аль-Калефи дурджээ. Английн тамирчны хүчинд ПСЖ  клуб  үндэсний аварга шалгаруулах тэмцээнд  байр сууриа үлэмжхэн бэхжүүлнэ гэж клубийн тэргүүн хэлсэн байна.

Бэкхэм хэлэхдээ, одоо миний бэлтгэл сайн байгаа гэж мэдэгджээ. “Одоо би урьдынхаас олон санал авч байгаа. Би 37-той ч, 20 орчим насных шигээ байгаа” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

“Энэ клуб юу хүсч байгааг ойлгож буй учир би ПСЖ-ийг сонгосон юм” гэж нэрт хөлбөмбөгчин хэлсэн байна.

ПСЖ-гээс авах мөнгөний нэг хэсгийг хүүхдүүдэд тусладаг буяны санд өгнө гэж Бэкхем мэдэгджээ. “Энэ нь овоо мөнгө байх болно” гэж хөлбөмбөгчин  онцлон дурдсан байна.

Шинэ багт тэр 32 дугаартай тоглох ажээ. Парис хотын үл хөдлөх хөрөнгө арилжаалагчид ойрын үед францын нийслэлд ирэх ёстой Бекхэм болон түүний гэр бүлийн суух сууцыг хэдийнэ сонгосон нь тодорхой болжээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амжилт хүсье. 90-ээд онд од болж байсан камеруны тоглогч Roger Milla шиг гялалзаарай. Roger Milla 42 настайдаа дэлхийн аваргад оролцож 3 гоол хийж байсан.43 билүү 44 насандаа зодог тайлсан.
2013-02-01
Boloo do.Saikhan medee baina.
2013-02-01