Казахстанд нисэх онгоц сүйрсэн газраас их хэмжээний мөнгө алга болжээ

img

Нэг зорчигчийн авч явсан  их хэмжээний мөнгө Алма-Ата хотын ойролцоо CRJ-200 нисэх онгоц сүйрсэн газраас алга болсон тухай гомдол уг нисэх онгоц  харъяалагдаж байсан нисэхийн SCAT компанид иржээ. Тээвэрлэгчийн PR- менежерийн хэлснийг иш татан Tengrinews.kz  сайтад ингэж мэдээлсэн байна. Мөнгө алга болсон тухай өргөдлийг Руслан Ескендиров гэгч өгсөн бөгөөд сүйрсэн нисэх онгоцонд түүний ах явж байсныг дурджээ. Түүнийг найман сая тенге (53 мянган ам. доллар) авч явсан гэж байна. Кокшетау-Алма-Атагийн чиглэлд нислэг үйлдэж явсан CRJ-200 нисэх онгоц нэгдүгээр сарын 29-нд сүйрсэн юм. Нисэх онгоцонд багийн 5 гишүүн, 16 зорчигч явжээ. Тэд бүгд амь үрэгдсэн юм. Цаг агаарын таагүй нөхцөл сүйрлийн шалтгаан болжээ гэж үзэж байна. Бичлэгийг уншуулахаар нисэх онгоцны хар хайрцагийг  Москва руу явуулжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи бас марзан гар юмаа. Гүйгээд очоод байх даа яахав дээ.
2013-02-02
yag zov end tend yavj btl oir havid ongots unaad irvel bushuuhan guiged ochvol yum ch olno shu
2013-02-01