Жинхэнэ “хүн чоно”
Дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт болж өрнөж буй сонин содон үйл явдлыг гэрэл зурагт буулган хүргэдэг фото нийтлэлээрээ энэ удаад чонон сүрэгтэй дөчин жил амьдарч байгаа нэгэн эрийн түүхийг танилцуулахаар бэлтгэлээ. Вэрнер Фройд гэгч герман эр саяхан чоно өсгөх үржүүлгийн фермээ танилцуулснаар олон хүний сонирхлыг татаад байна. Тэрбээр чоно өсгөх фермээ 40 жилийн өмнөөс ажиллуулж эхэлжээ. Өдгөө 79 настай Вэрнер өөрийн эзэмшлийн 25 акр газартаа дэлхийн өөр өөр газруудаас авчирсан 29 төрлийн чонон сүргийн хамтаар амьдарч байгаа ажээ. Үүнд Монгол, Сибирь, Канад, Хойд туйлын, Европын гэх мэт газар газрын чононууд байгаа юм. Чонон сүргээ тэргүүлдэг гэдгээ батлахын тул тэрбээр “тэжээвэр амьтад”-тайгаа хамт түүхий ангийн махыг ч хувааж иддэг хачирхалтай нэгэн. Вэрнер хэлэхдээ “Зэрлэг амьтадтай ойрхон байх нь надад маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг”-гэжээ.
Вэрнерийн хамтдаа хооллож байгаа энэхүү саарал чононууд монгол чоно. Тэд үдийн зоогондоо бугын мах идэж байгаа нь энэ аж. Чонын парк нь Германы Саарланд мужийн Мерзиг тосгонд байрладаг.
Үдийн хоолондоо орохоор нөхдөө дуудаж байгаа нь
Хойд туйлын цагаан чоно
Хойд туйлаас түүний авчирсан дөрвөн чоно энэ паркт амьдарч байна
Тэд зөвхөн хооллоод зогсохгүй хамтдаа тоглож, ойгоор зугаалж ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг
Вэрнер чононуудтайгаа байхдаа гарнаасаа илүү амаа ажиллуулдаг нэгэн
Амандаа мах зууж зэрлэг амьтадтай хооллоно гэдэг хэн хүний санаанд багтамгүй үйлдэл
Түүний хувьд чононуудтайгаа түүхий мах хувааж иднэ гэдэг тийм ч хэцүү халшрам зүйл биш гэнэ. Харин ч дотно өөриймсөг санагддаг аж.
Хойд туйлын цагаан чоно
Вэрнер болон түүний эхнэр Эрика нар хамтран энэ фермийг ажиллуулдаг. Тэд чононуудтай өөрийн хүүхдүүд шигээ л ойр дотно байж чаддаг бөгөөд тэжээж байсан чононуудынхаа зургийг зочны өрөөгөөрөө дүүрэн өлгөжээ.
Вэрнерийн чононууддаа барих оройн зоог
Ихэнх тохиолдолд тэд буга, гөрөөсний махаар хооллодог
Вернерийн амнаас ханхлах цусны үнэрийг шиншилж буй Монгол чоно.
Үдээс өмнө бэлтгэсэн бугын махыг Монголын хээр талаас авчирсан чононуудын хамтаар идэж байна.
Бугын гуяны махнаас тасчин идэж буй аймшигт “Хүн чоно”
Үдшийн зоогондоо сэтгэл хангалуун байгаа бололтой
Чонон сүргийн эзэн 79 настай Вэрнер Фройд
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ