
Хөлбөмбөгөөр дэлхийд тэргүүлдэг Бразил, Аргентиний шигшээ багууд оролцсон тэмцээндээ сүүл мушгиж байна гэвэл та итгэх үү?
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн Залуучуудын АШТ Аргентин улсад зохион байгуулагдаж байна. Тус тумцээнд Өмнөд Америкийн нийт 10 улс 2 хэсэгт хуваагдан өрсөлджээ. (Үзүүлсэн амжилтаар эрэмбэлэв)
А хэсэг: Чили, Колумб, Парагвай, Аргентин, Боливи
В хэсэг: Перу, Уругвай, Эквадор, Венесуэл, Бразил
Талбайдаа тоглож байгаа Аргентинчууд 1 хожиж, 1 тэнцэн, 2 хожигдож хэсэгтээ 4 – р байрт шалгаран тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Өмнөх тэмцээний аварга Бразилчууд мөн л 1 хожиж, 1 тэнцэн, 2 хожигдож хэсэгтээ хомоол хамжээ. Бразилийн Хөлбөмбөгийн Холбоо анти амжилт үзүүлсэн залуучуудын шигшээ багийн албаны хүмүүсийг тэр дор нь сольж арга хэмжээ авсан бөгөөд шигшээгийн Техникийн асуудал эрхэлсэн даргаар 1994 оны Дэлхийн аварга Бебето томилогджээ.
Уг тэмцээн II сарын 3 – нд өндөрлөх юм байна.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ