"Modern Nomads" сүлжээ ресторан дахин нэг шинэ салбараа нээлээ
Номадсын Сүлжээ Ресторанууд 2003 оны 7 дугаар сард анх монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологоор бэлтгэж боловсруулан гадаад дотоодын зочдод өөрийн орны соёлын үнэт уламжлалыг дэлгэн таниулах “Модерн Номадс” Монгол хоолны рестораныг нээж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол энэ жил бид 10 жилийнхээ ойтой золгож байна. Өнгөрсөн цаг хугацаанд Номадсын сүлжээ ресторанууд нь Улаанбаатар хотод 14 ресторан, Дархан, Эрдэнэт хотуудад болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 7 нэгж ресторантай, ОХУ-ын Эрхүү, Улан-Үд хотуудад 3 нэгж рестораныг ажиллуулж байгаа бөгөөд нийтдээ 24 нэгж ресторантай өнөр өтгөн гэр бүл болоод байна.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ