Одой морьд дэлхийг тойрон аялна

img

Одой морьд хэмээн алдаршсан Витамин болон Фивта нарыг харахаар жуулчдын цуваа Шотландыг зорих нь ихэссээр л байна. Шотландын унаган байгаль, үзэсгэлэнт уул нуруудыг харахаас гадна  эгдүүтэй бяцхан одой морьдыг харж, бас унаж үзэхээр ирдэг. Олон хүний хайр, эгдүүг хүргэсэн морьдыг одой гэхээсээ илүүтэйгээр сүүлийн үед жентельмэн гэж нэрлэх болсон аж. Учир нь тэд хонины ноосоор гар аргаар нэхсэн ноосон өмсгөлөөр гоёдог. Тэдгээр одой морьд дэлхий дээр тун цөөхөн байдаг. Адуу хэмээх сүр сүлд, хийморьтой амьтан ийм жижигхэн байна гэдэг бас л сонин. Гэхдээ хүн бүр Шотланд руу одой морь харахаар явж чадахгүй учир Витамин, Фивта хоёрыг дэлхийг тойрон аялуулахаар болжээ. Энэ ажлыг явуулахад дор хаяж 11 сая фунт зарцуулах шаардлагатай хэмээн аялалын багынхан тооцоолсон байна. Э. Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ