
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад зочилсон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо хоёр өдрийн айлчлалаа амжилттай өндөрлөж өнөөдөр өглөө эх орон руугаа буцлаа.
Ноён У Бангуо тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Дэд дарга М.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өглөө
гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ