Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлжээ

img

Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд сургалтад хамрагдаж, ажилд орох хүсэлтэй 8900 орчим иргэн 1-р сарын 7-ноос 1-р сарын 31-нийг дуустал Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлж, ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд  5400 орчим  ажлын байрны захиалга ирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж 1-р сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, өнөөдрөөс Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдагчид УБ хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 47 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолыг мэдлэг заалгаж, үлдсэн гурван сарыг ажил олгог чажлын байран дээр үйлдвэрлэлийн дадлага хийнэ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд 6600 хөдөлмөрийн насны иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм. Мөн суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авч, нийгмийн даатгалд даатгуулна.Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн онцлог юм. Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авах бөгөөд дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн чамтай санал нэг байна Би бас тэгэж хулхидуулсан юм.
2013-02-05
Зочин:
Хөдөлмөрийн бирж гэгдэх хөдөлмөр олгодог газар инээдтэй юм. А
2013-02-05
Зочин:
Хөрөнгийн биржийн захирал гуай Санжмятав та2 битгий хөөрөгдөөд бай л даа. Ажилгүй маш олон хүн байгаа. Танайд хандахыг хүсэхгүй л байгаа учир нь сэтгэлийн хөөрлөөрөө ажил хийдэг яаж 4 жилээ хурдхан өнгөөрөөе дөө л гэж бодож байгаа. Бодитой ажил хийе гэвэл бага ч болов хүнлэг сэтгэл хэрэгтэй Ард түмнийг битгий ядуу,бага боловсролтойгоор хараад байгаач. Бид чинь маш өндөр боловсролтой шүү дээ. Даанч засаг захиргаа нь буруу бодлого явуулаад ийм олхиогүй байдалд хүрээд байна. Бид ажлын байрыг хайх биш,ажлын байр биднийг хайх цагийг хүлээж сууна даа. Цаана чинь Америкт /500 сая хүнтэй/ газар ажлын байр нь ажиллах хүчнээ хайж байна гэж байна даа. Цалингаа нэмээчээ. Хэн 140400 төгрөгөөр ажил хийх юм вэ. Арай өөр аятайхан хувилбар хийгээч. Харин хотын захиргаа хот тохижуулахынханд аятайхан амлалт өгсөн байлаа. Амаар нь шороо үнхүүлж тоглохгүй л бол
2013-02-05
ta nar ajiliin ikh bna l gekh yum yaakh gej hudlaa yaridag yum be khadlaa anket bugluulej negj abtobusnii mungu barakhaa boli doo
2013-02-01
үнэн чамтай санал нэг байна Би бас тэгэж хулхидуулсан юм.