
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын ээлжит бус хуралдаан болж, тус дүүргийн намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ.
Энэ удаагийн хурлаар СХД-ийн намын хорооны даргыг сонгох сонгуульд Т.Болдбаатар, М.Чинболд нар өрсөлдөн гишүүдийн дунд санал хураалт явуулж, 98.2 хувийн саналаар М.Чинболд сонгогдсон байна.
Үүний дараа намын дарга М.Чинболд намын дүрмийн хүрээнд намын дэд даргыг сонгох эрхийн дагуу АН-ын "5А" хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор 5 дэд даргыг санал болгон батлуулав.
Үүнд, П.Галиндэв "Чингис хаан" олон улсын нисэх буудлын орлогч дарга, Ш.Одгэрэл "НИТХ"-ын төлөөлөгч, Ч.Бямбажав Орон сууц нийтийн аж ахуйн газрын дарга, Б.Хосбаяр Орон сууц санхүүжилтийн корпорацын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга , Ч.Билэгсайхан УБ авто зам, засвар ачлалт НӨҮГ-ын захирал нарыг тус тус санал болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ