Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож байна.

Энэ сарын 6-ны өдөр Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж байгаа, түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанийн үйл ажиллагаатай холбогдсон зарим мэдээлэл гарах болсонтой холбогдуулан ийм мэдээлэл хийх шаардлагатай болсныг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, төслийн зардал өссөн шалтгааныг тодорхой болгооч гэдгийг манай талын төлөөлөл шаардаж байгаа ч өнөө болтол тодорхойгүй хэвээр байна. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар өссөн тухай яриа байгаа. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа ТУЗ нь батлаад явж байсан. Гэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгаанаа тодорхой тайлбарладаггүй байсан. Иймээс шинэ Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтыг тодорхой болгоогүй нөхцөлд энэ оны төлөвлөөгөөг батлах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин тус компанийн хүсэлтийн дагуу зөвхөн энэ оны эхний хоёр сарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж өгсөн. Зардал өссөнөөс манай талын хүртэх хувь буурч байгаа, төслийн дагуу хөрөнгө оруулалтаа хийхийг л бид хүсч байгаа.

Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭҮЗ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм гэлээ.

Мөн тэрбээр монгол ажилчдын ажлын хөлс, нийгмийн асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, манай компаниудын энэ талын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, түүнчлэн лицензтэй холбоотой зарим асуудал байгаа гэдгийг хэллээ.

Одоо гишүүд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash zov buren duuren demjij ba
2013-02-02
ОЮУ ТОЛГОЙ ЭРТНИЙ НЭРШИЛ:
ЧАНАХ ХАВИРГАТАЙ ХОЦРОХГЙ ЭЭ ГЭЖ ЭЛБЭГДОРЖЫН ӨМНӨГОВЬД ХЭЛСЭН ҮГ БИЙ ШҮҮ.ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРЭХ ГЭСЭН ЧИНЬ БОЛОРМАА НЬ РИО ТИНТОГИЙН МӨНГӨӨР ЗУГААЛААД ХАНДИВ ЯАЛАА ЭБЭЭ.ТЭГЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТАНИАС ГАДНА БИД АРДЧИЛАЛЫГ УНАГАХГҮЙ ГЭЖ МӨРЛӨЖ ЯВДАГ ЮМ ШҮҮ.АН НУРВААС БИ ШОРОНД ОРВОО.
2013-02-02
ochigdrin nogoo shuuh hural yu bolson be yamar ch medee alga
2013-02-02
ЗОЧИН:
МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ АШИГЛАЖ БАЙЖ ДАВАРСАН ЛУЙВАРЧИД УЛАМ ДАВРААД ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДСОН ЮМ БЭ,ТӨРТ ЁСНЫ УЛС ЮМ БОЛ ЭНЭ ОТ -Н ДАВАРСАН ХУЛГАЙЧ НАРТ ХУУЛЬ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ ҮЗҮҮЛЭХ ЦАГ АЛЬ ЭРТ БОЛСОН ,УГА ЧАВЕСААС ТУРШЛАГА СУДЛАХ ХЭРЭГТЭЙ,АН-ЫН ЯВУУЛЖ БАЙГАА ШИНЭЧИЛЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ХОЁР ГАРАА ӨРГӨД ДЭМЖИЖ БАЙГАА БОЛНО,АЛДААТАЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХЫГ ШААРДАХ БОЛНО ШҮҮ МОНГОЛЫН ОЛОН ТҮМЭН
2013-02-02
bi:
hariutslagatai, hugjliin tuluu uul uurhai gej baigaagui, baih ch ugui. Harin baigaliin, hunii,soyoliin suirel bol batalgaatai. Bayartsogt, zorigt geed uursdiiguu suiruulegchid mudhun tsuvaandaa orood yavaad baij dee. uuriinh hairlahgui baihad huniih hamgaalah yum genedee. bagabandi, ganbold nariig holduulyadaa.
2013-02-01
Mongolchuud:
"потомки Чингиз Хана не прощают обид". "...слышала такую историю о калмыках. Оказывается , этот кочевой народ , исповедующий буддизм , со времён Джунгарского ханства дружит со степью , но не дружит с чеченцами. Калмыки -скотоводы , а чеченцы с давних времён совершали набеги и угоняли их скот. Так вот калмыки никогда не прощали этого. Храбрые воины , привыкшие к длительным переходам , прекрасно ориентируясь на местности , по следам находили бандитов и были к ним беспощадны. Один такой воин , зарывшись в песок , мог убить и пятерых Порой вырезали и семью , а то всё селение.. Так вот на юге России считают , что чеченцы больше всех других боятся калмыков , Потомки Чингиз-хана не прощают обиды."
2013-02-01
munhbat:
oyuu tolgoin ajiliig shalgahdaa TER UYD BAISAN BAYR ZORIGT BAYRTSOGT NARIIG HER MUNGU AVILGAD AVSNIIG NI BUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUR MASH SAIN SHALGAH HEREGTEI
2013-02-01
zov zov bas dahin zov.altanhuyag saidaa oyutolgoigoos avilga avsan nohdiig il gargah heregtei shuu tegvel tani ner osno gedgiig bitgii martaarai.ard tumend gantshan unen heregtei shuu
2013-02-01
лаабар:
Оюу толгой арай даварч байгаа.Манай нутагт манай өмчийг ашиглаж байгаа гэдгийг засгийн газар сануулах цаг болсон.Өмч хөрөнгөндөө эзэн болж үд дүн нь ард түмэнд мэдрэгдэх ёстой.Эзэнгүй төр шиг явж ирсэнийг энэ засгийн газар өөрчлөх байх гэсэн итгэл найдварыг ард түмэн тээж байгаа шүү гэдгийг засгийн газрыг ойлгоно гэж найдаж байна.
2013-02-01
Irgen:
Zuv zuv er ni bol sain todorhoi bolgoh shaardlagatai. Mongol ajilchdiin hangamj, gadaad ajilchdiin hangamjiin tal deer bas todorhoi bolgoh shaardlagatai. Mongol companiudaas avch bui hudaldan avatiig ch gesen nemegduuleh ni zuv.
2013-02-01