Дуртай радиогоо хүссэн газраа хүссэн цагтаа

img

Xуур.mn сайт нь “Хүн Хөгжим Хоёрыг Холбоно” уриатай бөгөөд нийтдээ 400 орчим хамтлаг дуучдын 7000 орчим дуу, 2000 гаруй клипны сантай хөгжим мэдээллийн цорын ганц портал сайт юм. Хөгжмийг танд илүү ойртуулах зорилгоор хамгийн шилдэг радионуудыг интернэтээр дамжуулан дэлхийн хаанаас ч хүлээн авч сонсох боломжийг хэрэглэгчиддээ олгож эхэллээ. Та бүхэн манай сайтаар дамжуулан доорх радионуудыг сонсох боломжтой.

P3 радио (FM 100.9) Улаанбаатар радио (FM 102.5) Гэр Бүлийн радио (FM 104.5) Элгэн Нутаг радио (FM 96.9) Лавайн Эгшиг радио (FM 97.5) Их Монгол Радио (FM 99.7)

“Чихэн доторх амьдрал” хэмээх уриатай Р3 радио (FM 100.9) нь залууст зориулсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн суваг юм. 2008 оны 5-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдөр бүр 07.00 – 23.00 цагийн хооронд 16 цагийн нэвтрүүлэг, цэнгээнт хөтөлбөрүүдийг орон даяар цацагддаг бөгөөд 9964-1009 гэсэн энгийн хэрэглэгчийн дугаараар мессеж, 310007 энгийн дугаараар сонсогчидтойгоо ярилцдаг монголдоо томоохон радионуудын нэг юм.

Улаанбаатар радио (FM 102.5) нь Монгол Улсын анхны, хувийн радио юм. Нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг бөгөөд сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олонд танил болсон олон нэвтрvvлэгтэй юм.

Гэр бүлийн радио (FM 104.5) нь “Бид шудрага байдлыг эрхэмлэж, сайн мэдээ тараана, бид хувь хүний өөрчлөлтөөр хөгжлийг дэмжинэ” хэмээн сонсогчиддоо хэрэгтэй мэдээлэл хүргэхийг зорилгоо болгон ажилладаг. Гэр бүлийн радиогийн хамт олон сонсогчиддоо “Өглөө”, “Бүсгүйчүүд”, “Залуус”, “Үдэш” гэсэн дөрвөн хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэгээс гадна “Яагаад?”, “Өглөө шоу” , “Муухай Монгол” , “Уран Язгуур” , “Хайрын төсөл” зэрэг олны таашаалд нийцсэн шууд нэвтрүүлгүүдийг бэлтгэж, гэр бүлийн асуудал, түүнд тулгараад байгаа бэрхшээлийг мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр хариулт өгөн асуудлыг нь шийдэхэд нь тусалдаг. Мөн бусад радиогоос хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, тэдний дунд бий болдог олон яагаад гэсэн асуултанд хариулт өгдгөөрөө онцлогтой юм.

Хуур.mn сайт нь дуу хөгжимд дуртай хүн бүрт хөгжмийг ойртуулах, шинэ мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх, хөгжмийн боловсрол олгох болон залуу уран бүтээлчдийг дэмжихээр зорин ажиллаж байна. Интернэт хэрэглэгч Та бүхэн Хуур.mn сайттай хамт байгаарай.

Ta радиогоо эндээс сонсоно уу:www.xyyp.mn/radio/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail:
102.5 sonchmoor l bna er bolohgvi yuom
2017-10-19
baagii:
mongol ups ene colon bayraa bolimooriin
2015-03-21
baagii:
virus bish yum bga bzdee
2014-11-21
solongo:
104.5utas uguuch tehvv
2014-10-21
solongo:
shuud yaj fm holbogdoh ve...utas ni bnuu104.5ch ymuu
2014-10-21
fm sonsiii :
*la hudlaaa yum bnshdee yaj teged sonsoh iiin duh garuuud bi gadaadad bdag ih mongol radio sonsmoor bna daaanch bolohgui
2014-10-08
song:
ajildgum bnashd
2014-08-22