Эмэгтэйчүүд эрчүүдээс хамгийн их хүсдэг 12 зүйл

img

Хосоор амьдарна гэдэг эр эм хоёр хүн нэг хүн болохыг хэлдэг гэдэг. Угаас огт өөр санаа бодолтой хүмүүс нэг гэрт хэрүүл маргаангүй удаан байна гэдэг хэцүүхэн зүйл. Тиймээс бие биенийхээ бодол санааг хүндэтгэж дутуу дутуугаа нөхөн амьдрах нь хорвоогийн жам билээ. Харин эмэгтэйчүүдийн зүгээс хайртай залуугаасаа ямар ямар зүйл хүсдэг болохыг сонирхоё.

  1. Хайртай хүн нь түүний сайн сонсогч байхыг / Өөрийнх нь ертөнцөд юу болж байгааг нь  анхааран сонсох нь эмэгтэй хүнд үзүүлж буй том хүндэтгэл юм/
  2. Ямар нэг зүйлийг албадаж хийлгэхгүй байх / Чи миний эхнэр эсвэл найз охин юм чинь гэсэн байрнаас хандахгүйгээр өөрийнх нь хүслийг сонсдог байхыг хүсдэг/
  3. Найдвартай сайн жолооч байлгахыг / Энэ нь бүх зүйлээ түүнд даатгаж байгаагаас ялгаагүй/
  4. Өөрийн чаддаг нэг сайн зүйлтэй байхыг / Найз залуугаараа бахархах зүйлийг бий болгодог/
  5. Сайн тогооч байхыг хүсдэг / Эрэгтэй хүн ч гэлтгүй сайхан амттай хоол хийдэг байх нь бүсгүйчүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлдэг/
  6. Өөрт нь зориулж ямар нэг зүйл хийхийг / Энэ нь бүсгүй өөрт нь хайртайг батлаж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлдэг/
  7. Чин сэтгэлээ илэрхийлэх / Энэ бол хамгийн чухал зүйл. Юуг ч нуулгүйгээр өөрт нь бүхнээ ярих нь бүрэн итгэл бий болгож чаддаг/
  8. Буулт хийхийг / Энэ бол хайртай хүнээсээ хүлээх бас л чухал зүйл, гэхдээ үүнд эмэгтэйчүүд өөрсдөө бодлоготой хандах ёстойг бүү мартаарай/
  9. Халамж анхаарал тавьж байгаагаа илэрхийлэхийг / Энэ үйлдэл өөрийг нь чухал хүн гэдгийг мэдрүүлж байдаг/
  10. Хамт байхад хөгжилтэй, ямар ч асуудлыг шийдвэрлэхэд сэтгэлээр дэмждэг байх / Эрчүүд хэт дуугүй байхдаа хүйтэн хөндий мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс залуус аль болох хошин шогийн мэдрэмжтэй яриасаг байхад илүүдэхгүй/
  11. Өөртөө анхаарал тавихыг зөвлөх / Энэ нь шүүмжлэл огтоос биш бөгөөд илүү сайхан харагдахад нь санаагаа нэмэрлэх юм шүү/
  12. Хүчирхэг байхад / Энэ зөвхөн хүч чадал гэсэн ойлголт биш. Аливаад шийдвэр гаргах болоод удирдах чадвартай байхыг хүсдэг/

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүчтэй эр хүн гэдэг нь мөнгө олдог мөнгөтэй эр хүн гэж сонсогдож байна. Ингээд хорвоо эргэчихсэн байгаа юм даа.
2013-02-04
Зочин:
Эр эм хүмүүс байр байрандаа байх л зөв. Учиргүй 10 аад зүйл хүсээд түүнийг нь биелүүлэх гэж гүйгээд байвал амьдрал биш. Монгол эр хүн хайртай гэж хэлдэггүй юм нүдээрээ ойлголцоно.
2013-02-04
zolig gej:
Ийм байдлаар бол ч муу хүүхнүүд толгой дээр шээс алдаж мэднэ шүү эхнэр нохой хоёрыг хорих хүнгүй бол давардаг лүддээ
2013-02-04
зөв дээ хөө
2013-02-02
nogoo ajlaa yag taaruulj hideg bh
2013-02-02
12 бишээ хамгын их хүсдэгнл гэхэд 1200гаар тогтохгүй шуламнууд
2013-02-02
зөв дээ хөө
chi tegvel ehnereesee sal
2013-02-02
Yag minii tuhai bichsen yum shig sanagdlaa... kkk edgeer zuiliig l hiideg bolohoor ehner bolon naiz busguichuud mini nadad sain baidag yum baina sh tee
2013-02-01
manai ehner esregeeree yum baina da
2013-02-01
Yg vnen zvil bn hvn gj hairluulahig l hvsne shvv de
2013-02-01
btuk:
ЯГ ТИЙМ МӨНГӨ ОРООГҮЙ БАЙНА
2013-02-01
Zochin:
Gol zuilee oruulaagui bna sh dee. MONEY.
2013-02-01