Тэрбум 50 сая төгрөг хэтрүүлэн хэрэглэсэн гэв

img

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өнөөдөр Оюутолгойн талаархи Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Д.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, А.Бакей, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Р.Гончигдорж, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, А.Тлейхан, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нарын олон гишүүн асуулт асууж тодрууллаа. Гишүүдээс тавьсан асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын холбогдох гишүүд, ажлын хэсгийнхэн хариулт өгсөн юм.

Тухайлахад гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газар одоо л монголчуудынхаа төлөө дуугарч байгаад талархалтай байгаагаа хэлсэн бол гишүүн Д.Эрдэнэбат одоогоор хичнээн лиценз зарагдаад байгаа, эдний хэд нь үйл ажиллагаа явуулдаг, бас гадныхны гарт хэд нь байгаа, мөн орон сууц барих асуудал төсөлд хэрхэн туссаныг лавлаад “улсаа төлөөлдөггүй, төрд ажилладаггүй ТУЗ-ийн гишүүдийг буцааж татах ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Түүний асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл гэхэд 245 байгаа нь нийт талбайн 13.4 хувийг, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт талбайн 0.4 хувийг эзэлж байна. Нийт линцензийн 157 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн, 314 нь гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг гэсэн тоо баримт бий. Ашигт малтмалын хайгуулын лицензийг түр хориглосноос хойш лицензийн асуудал нэлээд цэгцэрч эхэлж байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь авч байгаа, энэ үндсэн дээр лицензийн асуудлыг хуулийн төсөлд оновчтой болгож тодорхойлохыг зорьж байгаа. Харин орон сууцны асуудлын тухайд улс авсан татвараасаа нийгмийн асуудлыг шийдэх үү, эсвэл компани татвараа төлөөд өөрсдөө үүнийг хийх үү гэдгийг цаашид тодорхой болгох шаардлагатай” гэсэн тайлбар өгөв.

Мөн гишүүн С.Бямбацогт Оюутолгойн гэрээг байгуулсан  нь сайн болсон, гэхдээ зөв бурууг засч сайжруулах нь зүй ёсны асуудал юм гээд хөрөнгө оруулалт өссөн нь бодит тооцоо баримттай тохирохгүй байна, гаднаас өндөр үнээр оруулж ирсэн техник, тоног төхөөрөмж, бараа материалаас бид баялгаа үнэгүй өгчихөөд байгаа юм биш үү гэхэд Ерөнхий сайд “Том ажлын эхлэлийг тавьсан нь үнэн. Гэхдээ дутуу дулимаг, алдаа мадагтай зүйлийг нь сайжруулах ёстой. Засгийн газар компанийн хувь нийлүүлэгчдийн энэ удаагийн хурлаар хөрөнгө оруулалтын бодит баримтыг тодорхой болгох, үнэлгээг бодитой тооцох, хот суурин байгуулах зэрэг асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ.

   Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газрыг төлөөлж оролцох Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандаж хэлэхдээ, “Нью-Йорк таймс” сонины энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дугаарт Рио Тинто компани томоохон хохирол амссанаас болж зарим захирлаа огцруулсан тухай мэдээлсэн байна. Учир нь тус компани Канад, Мозамбик дахь хоёр компаниасаа хасалт хийсэн юм байна. Гэтэл Монголд болохоор хөрөнгө оруулалтын зардал өссөн гэж яриад байдаг. Энэ нь алдагдлаа Монголоос нөхөн гэсэн бодлого юм биш үү гэдгийг хэлээд энэ мэдээлэлд анхаарахыг хүссэн юм.

    Асуулт асууж тодруулсан гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын үндэслэлийг бодитой дүгнэж тооцох, цахилгаан станц, суурин бий болгох замаар гэр бүлийг тогтвортой ажиллуулах нөхцөл бий болгох, монгол компаниуд ажил үйлчилгээ гүйцэтгэх оролцоог нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг лавлаж байлаа. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, тэнд ажиллаж байгаа гэр бүл тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байгаа нь үнэн.

Иймээс суурьшмал байдал бий болгох талаар эргэлзэх зүйлгүйгээр тууштай ажиллаж, Рио Тинто компанитай ярилцаж шийдэх болно гэдгээ хэллээ. Мөн тус компанийн 2012 оны төсвийг ТУЗ-ийн хурлаар тодорхой нөхцөлтэйгээр баталсан. Хөрөнгө оруулалтад хөндлөнгийн дүгнэлт гаргуулна гэж тохирсны дагуу зөвхөн 2011 оны санхүүгийн тайлантай холбогдуулан гадаад дотоодын хоёр аудитын байгууллагаар шалгалт хийлгэхэд 1 тэрбум 50 сая доллараар хэтрүүлсэн байна гэсэн дүгнэлт гаргасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын зардалд зайлшгүй аудит хийлгэх шаардлагатай байгаа гэдгээ ч хэлж байв.

  Мөн Засгийн газраас Оюутолгой төслийн талаар тодорхой мэдээлэл өгч байгаад баяртай байна. Улстөржихгүйгээр ингэж нүүр нүүрээ харж суугаад олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж ярилцаж байгаа нь чухал юм гэдгийг гишүүд хэлж байлаа.

   УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон холбогдох сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлголтоо нэр мөр болгох үүднээс Оюутолгойн төслийн санхүүжилт, орд тойрсон зарим асуудлыг Уул уурхайн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас лавлаж тодруулав.

    Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээ тойрсон асуудал өмнө нь хэсэг хүний санаа зовсон асуудал байсан бол одоо Монгол төр гартаа оруулж авч байгаа нь чухал юм гээд зарим санаа бодлоо хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, юуны өмнө Монгол Улс одоо Оюутолгойд хууль ёсны байр сууриа эзлэх ёстой.

Үүний тулд төслийн гүйцэтгэх удирдлагын багт өөрийн төлөөллийг оруулж ажиллуулах, төслийн санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдлыг хуулийн дагуу явуулж байх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, ил тод болгох нь чухал гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтэд маш их анхаарч бодитой болгох, Монголын банк санхүүгийн  байгууллагаар үйлчлүүлдэг байх, бүтээгдэхүүнээ зөөх авто зам барих, эрчим хүчний тухайд Тавантолгойд барих цахилгаан станцаас цахилгаанаа авч байх, Ханбогд сумыг түшиглэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, усны хангамжид анхаарч гүний биш гадаргын усыг ашиглах бодлого барих шаардлагатай байгаа зэргийг хэлээд үүнийг хаана хаанаа нэг мөр барьж, нэгдмэл ойлголттой ажиллах нь чухал гэлээ.

   "Оюутолгой бол бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэгчид бол манай түншүүд. Бид гэрээний  хэрэгжилтийг  хянана, гүйцэтгэлийг хангуулна. Бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг говьдоо үлдээмээр байна. Оюутолгой хуулийг яаж хэрэгжүүлдэг, яаж ил тод, хариуцлагатай ажилладаг соёлыг Монголд үлдээх ёстой" гэдгийг Ерөнхийлөгч энэ үеэр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ олон зөвшөөрлөл өгч газараа ухуулах хэрэггүй. Цөөхөн хэдийгээ чанартай ашиглая Ерөнхийлөгчөө. Зөвхөн бидний үед ашигла гэж энэ эх оронг ахмадууд үлдээгээгүй шүү.
2013-02-04
төлөөлөл:
Монголын ард түмэн чинь угаасаа нэхэл хатуутай ард түмэн шүү дээ Өвөг дээдсийн минь үлдээсэн өвийн төлөө тэмцэж чаддаг ард түмэн гэдэгийг харуулах хэрэгтэй рио тенто -гийн төлөөлөгчийг ирхэд нь ард түмний төлөөлөл жагсах хэрэгтэй
2013-02-02
Elbegdorj toi ursulduh hvn oiriin heden jil baihgviee
2013-02-02
Сайн еренхийлегчтэй Монгол.
2013-02-02
ЗОЧИН:
ЭНЭ ХУРАЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛД БАГА Ч ГЭСЭН ГЭРЭЛ ГЭГЭЭ ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН ЧУХАЛ ХУРАЛ БОЛЛОО ГЭЖ БИ ХУВЬДАА БАЯРТАЙ БАЙНААМОНГОЛЧУУД ХУУЛЬ ТАЙ ТӨРТӨЙ УЛС ШИГ УЛС ШҮҮ ГЭДГИЙГ ОДОО БОЛОХ ХОЁР ТАЛЫН ХУРАЛ ДЭЭРЭЭ ОТ-Н ВАНТ УЛСЫНАХНД ОЙЛГУУЛЖ ТЭДНИЙ ДҮРМЭЭР БИШ МОНГОЛ УЛСЫН ДҮРМЭЭР ТОГЛОХ ЁСТОЙ ШҮҮ ГЭДГИЙГ МАШ ХАТУУ ОЙЛГУУЛАХ ЦАГ ИРЖЭЭ,ЭНЭ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛХГҮЙ ШҮҮ НӨХДӨӨ,ТА БҮХЭН ОДОО МАШ АМЖИЛТТАЙ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ,БАЯР,БАЯРЦОГТ,ЗОРИГТ ГАНСҮХ,САЙХАНБИЛЭГ НАРТ УЛМ ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГААС УРВАСАН ЯВДАЛДАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРЖЭЭ,НӨГӨӨ ГАЙХАМШИГТАЙ АЛДАГДАЛГҮЙ ХЭДЭН МЯНГАН ХУВЬСАГЧТАЙ ГЭРЭЭН НЭГ ИЙМЭРХҮҮ ХӨГИЙН ЮМ БАЙСАН ГЭДГИЙГ МОНГОЛЫН ЭХ ОРОНЧИД БАЙНГА САНУУЛААД БАЙХАД Л ҮЛ ТООМСОРЛОМОНЫ ГАЙ ШҮҮ ДЭЭ,ЭНЭ АЛДААГ ОДОО Л ,ЗАСАХ АЛТАН БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА ШҮҮ,ҮҮНИЙГ БҮҮ АЛДААРАЙ
2013-02-02
зочин:
Ерөнхийлөгч сайн байна. Гаднынханд бид одоо жинхэнэ дүр төрхөө бага зэрг харуулаад авах нь зөв. Ази тивийн "еврей"- нүүд ямар байдгийг үзүүлээд өг Монголчууд аа. Хөөрцөг золиг хулхи гэрээ хийсэн нь батлагдлаа. Ерөнхийлөгч сайн хэлсэн. Харин хэзээ ял асуухаа хэлэх л байна.
2013-02-02
ЗОЧИН:
ЭНЭ ХУРАЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛД БАГА Ч ГЭСЭН ГЭРЭЛ ГЭГЭЭ ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН ЧУХАЛ ХУРАЛ БОЛЛОО ГЭЖ БИ ХУВЬДАА БАЯРТАЙ БАЙНААМОНГОЛЧУУД ХУУЛЬ ТАЙ ТӨРТӨЙ УЛС ШИГ УЛС ШҮҮ ГЭДГИЙГ ОДОО БОЛОХ ХОЁР ТАЛЫН ХУРАЛ ДЭЭРЭЭ ОТ-Н ВАНТ УЛСЫНАХНД ОЙЛГУУЛЖ ТЭДНИЙ ДҮРМЭЭР БИШ МОНГОЛ УЛСЫН ДҮРМЭЭР ТОГЛОХ ЁСТОЙ ШҮҮ ГЭДГИЙГ МАШ ХАТУУ ОЙЛГУУЛАХ ЦАГ ИРЖЭЭ,ЭНЭ БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛХГҮЙ ШҮҮ НӨХДӨӨ,ТА БҮХЭН ОДОО МАШ АМЖИЛТТАЙ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ,БАЯР,БАЯРЦОГТ,ЗОРИГТ ГАНСҮХ,САЙХАНБИЛЭГ НАРТ УЛМ ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГААС УРВАСАН ЯВДАЛДАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРЖЭЭ,НӨГӨӨ ГАЙХАМШИГТАЙ АЛДАГДАЛГҮЙ ХЭДЭН МЯНГАН ХУВЬСАГЧТАЙ ГЭРЭЭН НЭГ ИЙМЭРХҮҮ ХӨГИЙН ЮМ БАЙСАН ГЭДГИЙГ МОНГОЛЫН ЭХ ОРОНЧИД БАЙНГА САНУУЛААД БАЙХАД Л ҮЛ ТООМСОРЛОМОНЫ ГАЙ ШҮҮ ДЭЭ,ЭНЭ АЛДААГ ОДОО Л ,ЗАСАХ АЛТАН БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА ШҮҮ,ҮҮНИЙГ БҮҮ АЛДААРАЙ
zochin:
erunhiilugchu dahin songonodo
2013-02-02
Сайн еренхийлегчтэй Монгол.