
Египетиийн хууль сахиулах хүчнийхэн нийслэл дэх ерөнхийлөгч Мухаммед Мурсийн өргөөний дэргэд цугларсан жагсагчдыг хөөн тараахаар усан хөөрөг болон нулимс асгаруулагч хий хэрэглэж байна. Жагсагчид хариуд нь чулуу нүүлгэж, салют буудуулж байна. Одоогоор ерөнхийлөгчийн гвардийнхан эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг утаа униар суунагласан ордны хашаанаас жаахан холдуулж чаджээ.
Сөрөг хүчнийхэн “Аль-Иттихадия” ордны зүг шатаагч хольц бүхий лонх чулуудаж эхлэсний дараа тэнд эмх замбараагүй байдал чухамдаа ширүүссэн байна. Шатаагч хольц бүхий хэд хэдэн лонх өргөөний дэвсгэрт унаж, тэр даруй хэд хэдэн мод шатаж эхлэжээ.
Хүмүүс хэлмэгдсэн эсэх тухай мэдээ одоогоор ирээгүй байгаа бөгөөд гэвч түргэн тусламжийн олон арван машин хэргийн газарт ирээд байна. Ордны өмнөх талбайд буун дуу сонсогдож, түгшүүрийн дохио дуугарч байна. “Ард түмэн дэглэмийг түлхэн унагаахыг хүсч байна”, “Мурси тонил” гэсэн уриа олны дундаас сонсогдож байна. Тахрирын талбайн хавьд ч мөн ийм дүр зургийг харж болно. Энд хэд хэдэн жагсагч шархдаж, тэднээс олон хүн галт зэвсгийн шарх авчээ. Гэвч олон мянган жагсагч парламентын дээд танхимын байшин руу очиж, түүнийг бүслэх бодолтой байгаа тухай мэдээ ч ирж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ