
Туркийн аюулаас хамгаалах албаныхан “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан Осама бен Ладены хүргэний байгаа газрын тухай мэдээллийг америкийн засаг захиргаанаас авсны дараа түүнийг баривчилжээ.
Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, алагдсан зартай алан хядагчийн хүргэн Сулейман М., хуурамч паспортаар Иранаас орж ирсэн байна.
Туркийн эрх баригчид Сулейманыг зөвхөн хууль бусаар хил давсан гэж буруутгаж байгаа ч, террорын ажиллагаанд түүний холбогдолтой эсэхийг байцаахын тулд бен Ладены хүргэнийг шилжүүлж өгөхийг АНУ Туркээс хүсэх ажээ.
“Аль-Каида” бүлэглэлийн хуучин толгойлогчийг америкийн тусгай зориулалтын хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын 2-нд шилжих шөнө Абботабад хотын захад устгасан юм. Бен Ладены цогцсыг тэнгист хаясан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ