Асар том сансрын биет дэлхийд маш ойрхон зайд нисч өнгөрнө

img

Жижиг гариг Дэлхий болон хиймэл дагуулуудын хоорондуур өнгөрнө Хоёр долоо хоногийн дараа Дэлхийн хажуугаар өнгөрөх жижиг гариг  манай гаригт хамгийн их  ойртох  ажээ. Тэнгэрийн эрхсийн  хөдөлгөөний таяг тойрог замыг тооцоолсон америкийн НАСА-гийн эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна. Дэлхийд ойртох  энэ биетийн  хамгийн бага зай нь 17 мянган км байх гэнэ.  Манай гаригийн нэн шинэ түүхэнд түрүүнд нь ийм явдал тохиолдож байгаагүй юм. Испанийн одон орныг судлах Ла Сагра оргилын одон орончдын 2012 оны хоёрдугаар сард нээсэн 2012DA14 гэдэг жижиг гариг  хоёрдугаар сарын 16-нд  (УБ-ын цагаар өглөөний 04 цаг 23 минутад-ред.,)  дэлхийд ийнхүү ойртох ажээ. Энэ гариг Дэлхийн төвөөс 34 мянган км, дэлхийн гадаргуугаас 27 гаруй км-ийн зайд өнгөрнө гэж түрүүнд нь үзэж байжээ.  Гэвч жижиг гаригийг байнга ажигласан НАСА-гийн мэргэжилтнүүд тооцоонд өөрчлөлт оруулсан байна. Энэ биет дэлхийн зарим хиймэд дагуулаас ч ойрхон нисч өнгөрч магадгүй ажээ. Тухайлбал, холбооны хиймэл дагуул болон телевизийн дохиог дахин дамжуулдаг хиймэл дагуулууд байдаг нэг байрлалын тойрог замын өндөр нь далайн түвшингээс  дээш 35 мянга гаруй км байдаг юм. Гэвч жижиг гариг аль нэг хиймэл дагуултай мөргөлдөх магадлалыг маш бага гэж эрдэмтэд үзэж байна. 2012DА жижиг гаригийн диаметр нь 45 метр, жин нь 130 мянган тонн ажээ. Хэрвээ дэлхийд унавал 2,4 мегатоннын дэлбэрэлтэй адилхан энерги ялгаруулах юм. Манай гаригт ойртсоноос болоод сансрын биетэд үзүүлэх таталтын хүч харьцангуй их байх бөгөөд тиймээс энэ биетийн  хөдөлгөөний цаашдын таяг тойрог замыг тооцоолох боломж одоогоор байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. 2013 оны нэгдүгээр сарын сүүлчээр  Апофис гэдэг жижиг гариг Дэлхийгээс 14,46 сая км-ийн зайтай нисч өнгөрсөн юм. 2029 онд энэ биет манай гаригт 36 мянган км ойртох нь одон орончдод болгоомжлол төрүүлж байгаа ажээ. 300 метрийн Апофис гариг дэлхийтэй мөргөлдвөл илүү ноцтой үр дагавар учруулна. Эрдэмтдийн тооцоолсноор, ингэхэд ялгарах энерги нь 506 мегатонн тротилын  дэлбэрэлтийн энергитэй адилхан байх ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2029 ond delhii sonoh bolov uu? Oriflamiin Oyungerelees asuumaar baina
2013-02-03
Манай хашаанд уначихаасай. Нилээн том солиртой болохын байна.
2013-02-03
"таяг тойрог" энэ юу гэсэн үг вэ
2013-02-02
Шал дэмий юманд битгий бухимдацгаа.
2013-02-02
Betgii xudalaa shaa golog mini
2013-02-02
hehe:
shaal hudlaa medeelel iim oirhon
2013-02-02
Astronomist-d:
Tanii medeelel mon hudal baina. Delhiigees 34,100 km-iin zaid orshih ba Asia ulsuud deeguur 03:25-tsagiin orchim ongorno. Hunii nudend haragdahgui gehdee nar mandah zugt boginohon hugatsaand todrood butsaad budgerne.
2013-02-02
Иргэн:
Бас л нэг их олон Оюунгэрэлүүд /Орифлейм/ гараад ирэх вий дээ. Цэцэд, мэргэдүүд минь хуулбарлахдаа зөв орчуулж, зөв мэдээлэл өгөхийг хичээгээрэй. Дахиад л олон түмнийг бүү түгшээгээд бай.
2013-02-02
Astronomist:
Бvx мэдээлэл нь худлаа, хаа нэгтэйгээс шал худлаа орчуулна. Наса вэб дээр 27 мянган км буюу 17 мянга орчим миле зайд енгерне гэж бн. Тэгээд ч УБ-ын цагаар 01-02 цагийн хооронд енгерне.
2013-02-02