Лондон хотоос Парисыг шууд хардаг боллоо

img

Лондон хотод Баруун Европт хамгийн өндөрт орох  тэнгэр баганадсан байшин дээр алсыг харах талбай нээжээ.  Гурван зуун метрийн өндөрт гарсан хотын дарга эндээс нийслэл тэр чигтээ төдийгүй, Парис хот харагдаж байна хэмээн сайрхажээ. Лондоны  алсыг харах шинэ талбайг нээх ёслол өнгөрсөн баасан гаригт болсон байна. Харагдах орчны радиус  нь 60 километр юм. “Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн холын барааг харахын тулд та хурдтай цахилгаан шатаар дээш гарна” гэж төслийн ерөнхий менежер Андерс Найберг ярьж байна. Алсыг харах талбай 68,  69 болон 72 дугаар давхарт байдаг аж. Бөмбөлөг хэлбэрийн  алсыг харах талбай нь  хотыг алган дээрээ байгаа юм шиг харах боломж олгож байгаа бөгөөд энэ нь Лондон хот дахь цорын ганц дугуй хэлбэрийн бүтээц юм. “Алсын бараа үнэхээрийн гайхалтай!”. Эндээс Парис хотыг ч харж болно  гэж хотын дарга Борис Жонсон дуу алджээ. Тасалбарын үнэ нэлээд их бөгөөд том хүн 40, хүүхэд 30 ам. доллар төлнө. Алсыг харах талбайд гарах боломж нь аттракционы зөвхөн нэг хэсэг юм. Алсыг харах талбай нь 12 электрон телескопоор тоноглогджээ. Эдгээр дурангаар хотын сонин чухал байшингуудыг харж, түүнчилэн 10 хэлний аль нэгээр  түүний тухай бүрэн мэдээлэл олж авч болно. Үүнээс гадна дэлгэцнээс янз бүрийн  түүх-дурсгалын газрыг өдөр, шөнийн гэрэлд болон нар шингэж байгаа үед харагддаг тэр  байдлаар нь харж болно. Энэ алсыг харах талбай нь британийн нийслэлийн аялал жуулчлалын хамгийн нэртэй газрын тоонд орно гэж шинжээчид үзэж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganaa:
Europe yamar jijigxen Mongol maani yaasan aguu ve?
2013-02-04
гүнбалай:
гүндалай ажилгүй гээд гоншигноод байсан даа хэлээрэй
2013-02-03
111:
zass iim ulger gej yu bdag ym, super tsergiin durangaar l hardaggui ym bol ugiin yaaj ch bodson haragdahgui shuu de tgd ch hol shuu de London Paris chin
2013-02-03
Ganaa:
Europe yamar jijigxen Mongol maani yaasan aguu ve?