Цагаан сардаа “шинэчлэл” хийе

img

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б. Бадрал нийслэлчүүддээ хандаж уриалга гаргажээ. Монголчуудын 2000 жилийн түүхтэй энэхүү баярыг өрх гэр бүр эдийн засгийн зардал чирэгдэл багатайгаар, цэвэр цэмцгэр, аюулгүй орчинд соёлтой, зөв зохистойгоор тэмдэглэн өнгөрүүлэх явдал мөн хэмээн уриалгаа эхэлжээ. Б. Бадрал  “Монголчууд  сар шинийн баяраа угтаж гэр байшин, хашаа хороогоо цэвэрлэн тоос шороогоо гөвөн шинэ оноо цэвэр цэмцгэр угтдаг уламжлалтай ард түмэн билээ. Энэхүү уламжлалаа даган өрх гэр бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон гадна дотно цэвэрлэгээгээ хийж, хог шороо, цас мөсөө цэвэрлэн шинэ оноо угтацгаая” гэдэг санааг уриалгадаа тод тусгасан байна. Зөвхөн гэр орон, хашаа хороо, орц хонгил доторх хог шороогоо цэвэрлээд зогсохгүй гудамж талбай орчин тойрноо хогноос нь салгаж өөр өнгө төрхтэйгөөр өөдрөг сар шинээ угтацгаая  гэсэн цаад агуулгыг нь дэмжиж, хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Сар шинийн баяраар амардаггүй хүмүүсийн тоонд  замын цагдаа нар зүй ёсоор орно. Замын хөдөлгөөнд маш эмх замбараагүй байдал үүсч, улмаар осол аваар нэмэгдэх эрсдэлтэй учраас тэд өдөр шөнөгүй ажилладаг. Хотын ерөнхий менежер энэ асуудлын хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатлыг бууруулах үүднээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд  бүхэн замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, бие биеэ хүндэтгэн, хууль дүрмээ сахин хэрэгжүүлэх нь энэ баярын нэгэн утга учир гэдгийг сануулжээ. Мөн өнөөгийн даяаршлын эрин үед ахмадуудынхаа амрыг эрэн золгож, хотол олноороо цуглахдаа ахмадууд нь хүн бүрт  бараа бүтээгдэхүүнээр гарын бэлэг тараах бус, ураг төрөл, зочин гийчиндээ идээ будаанаасаа хувь хишиг хүртээж, өрх бүлээрээ ургийн баяраа хийж, төрөл саднаа мэдэлцэхэд цагаан сарын онцлог оршино хэмээсэн нь энэхүү баяр ахмад настнуудад дарамт болох ёсгүй хэмээсэн ач холбогдолтой санаа ажгуу. Түүнээс гадна эртнээс нааш ирсэн зочноо идээ ундаагаараа дайлан гаргаж, түүгээрээ хувь хишиг хүртээж ирсэн уламжлалаа даган, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хүнсний аюулгүй бүтээгдэхүүн, бэлгэдлийн чанартай соёлтой бэлэг барих замаар гадны бараа бүтээгдэхүүнээр бэлэг өгдөг зуршлаас татгалзах хэрэгтэйг уриалгадаа зориуд онцолсон байна. Хотын ерөнхий менежер уриалгынхаа төгсгөлд “Эхийн цагаан сүүгээ амлан өссөн эрхэм хүндэт иргэн та Цагаан сэтгэлийн бэлэгдэл, цаглашгүй их баяраараа айргаа сөгнөн, архинаас татгалзан  аятай, эвтэй сайхан баярлана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн нь нийслэл хотын иргэн танд нэгийг бодогдуулна гэдэгт найднам. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүнээр хэлүүлэх хэрэгтэй ш дээ нэг баярлах гэж сарынхаа орлогоос давсан хэрэглэгээг үүсгээд ямар хэрэг байна аа Мах буузыг бол нэг өдөр бараг сарын хэрэглээгээ хэрэглээд өмхийгээр унгаад хэхрүүлээд дараа нь гэдэс ходоодны өвчинд баригдаад дуусна да Үүний оронд хамаатан саднаараа бөөнөөрөө цуглаад золголтоо хийчих хэрэгтэй тэгээд л болоо шдээ Бэлэг сэлтэнд хичнээн их төгрөг урьд хөршрүүорж байгаа бол ингээд л улсын эдийн засаг болохоо больж байгаа юм даа
2013-02-04
Заагаагүй, уриалж байгаа юм шиг харагдах юм. Ер нь бол зөв л уриалга юм шигээ. Цагаан сар надад дарамт болдоггүй ч олон хүнд дарамт болж байдгыг би мэднэ,
2013-02-04
Тэгээд яах юм, Захирамж гаргах юм уу ямар. Зөв уриалга л гаргасан байна ш дээ. Энэ уриалгыг зарим хүмүүс уншаад ч толгой нь хүлээж авхааргүй юм даа.
2013-02-04
zochin:
mongolchuud chin tsagaan sar bolohin umnu huneer heluulehguigeer hog shoroonoosoo saldag uls shuu dee.ene urialga gargasan gargaagui ,oorsdoo meddegiin shd .ard tumnee yu ch medehgui yum shig ingej uchuuhen yumaar doromjilj baidgaa bolioch ee! arai oor yum setgej hiigeech dee.
2013-02-04
хүнээр хэлүүлэх хэрэгтэй ш дээ нэг баярлах гэж сарынхаа орлогоос давсан хэрэглэгээг үүсгээд ямар хэрэг байна аа Мах буузыг бол нэг өдөр бараг сарын хэрэглээгээ хэрэглээд өмхийгээр унгаад хэхрүүлээд дараа нь гэдэс ходоодны өвчинд баригдаад дуусна да Үүний оронд хамаатан саднаараа бөөнөөрөө цуглаад золголтоо хийчих хэрэгтэй тэгээд л болоо шдээ Бэлэг сэлтэнд хичнээн их төгрөг урьд хөршрүүорж байгаа бол ингээд л улсын эдийн засаг болохоо больж байгаа юм даа
zochin:
tsagaan sariig yaj temdeglehee humuus oorsdoo medne shd .teg inge gej zaagaad yahav dee.jild gantsahan udaa bolj bgaa bayar shuu dee.temdegleh n temdegleed ,temdeglehgui n ugui l biz dee.odoogiin zaluus 60 hursen hoinoo yahiim bol? garaa zuruuleed ,jinsniihee karmand garaa hiigeed suuj baih yum baih daa huurhii.oorsdoo utluhgui yum shig baihiim daa.
2013-02-04
Иргэн:
Ард олны мэдэлд ядахдаа ганц уламжлалт баярыг нь дуугүйхэн шиг үлдээж болдоггүй юм байхдаа. Юм болгоныг л нийслэлийн захиргаа, төрийн өндөрлөгүүд зааж сургах гээд байдаг нь хэцүү юм. Зул сарын баярыг ингэж тэмдэглэ гэж нөгөө ардчилсан орнуудын удирдагчид нь заадаггүй биз дээ.
2013-02-03
Заагаагүй, уриалж байгаа юм шиг харагдах юм. Ер нь бол зөв л уриалга юм шигээ. Цагаан сар надад дарамт болдоггүй ч олон хүнд дарамт болж байдгыг би мэднэ,
Mash zub, akhmaduud bolon bie biendee beleg selt gej daramt bolokhgui khungun bolobson, khog burtagnaas salaj shinelyee mongolchuudaa
2013-02-03
zochin:
уриалга гаргах юм бол эрт гаргахгүй яасан юм.Хамаг хүн юм хумаа бэлдчихээд байхад
2013-02-03
Энэ одоо:
уриалга гаргахаас еер юм хийдэггуй хvн юм байх даа. Баасанхvv шиг нехер vv. Нэг нь юм болгонд хошуу дvрээд хэрvvл хийгээд явна. негее нь юм болгонд хэдэн vг холбоод уриалга гаргаад cууна.
2013-02-03
Тэгээд яах юм, Захирамж гаргах юм уу ямар. Зөв уриалга л гаргасан байна ш дээ. Энэ уриалгыг зарим хүмүүс уншаад ч толгой нь хүлээж авхааргүй юм даа.
TAGAAN SAR UNEHEER ZALHMAAR, UIDMAAR, TUILDMAAR HUND BAYAR. ODOONI ZALUUS TSAGAAN SARAAS TATGALZAH HEREGTEI, ZOVHON 60 GARSAN HOGSHCHUUL AHMADUUD TEMDEGLEDEG BOLVOL ZOHILTOI.
2013-02-03
Хөөе Ерөнхий менежерээ уриалга гаргах яах вэ.Та өөрөө ажлаа хий...
2013-02-02