Марль мартсан эмч нараас болж, сэтгэцийн өвчтэй болжээ

img

Энэ жил эрүүл мэндийн салбарыг тойрсон олон асуудал нийгмийг сэрээж, бас айдас дагуулсаар байна. Саяхан энэ хорвоод дөнгөж мэндэлсэн бяцхан нярай, эмнэлэгт хэвтэх оргүйгээс болж, хүн болж чадалгүй буцсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл бас нэгэн эмчийн хариуцлага, буруутай үйлдлээс болж, гурван хүүхэд өнчирч, нэг айлын амьдрал орвонгоороо эргэж байна. 2011 оны есдүгээр сарын 8-нд  Э.Хонгорзул гуравдугаар төрөхөд гуравдахь хүүхдээ хийсвэр хийлгэн төрүүлжээ. Гэтэл өнөөдөр мэдрэлийн өвчтэй болж, төрсөн хүүхэд нь ээжийгээ танихгүй айж, уйлж байна. Өдгөө 32 настай Э.Хонгорзул бүсдын л адил ар гэр, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, амьдарч явсан жирийн л бүсгүй. Тэрээр гуравдахь хүүхдээ төрүүлсний дараа бие нь бага зэрэг чилээрхэж, төрсний дараа арав гаруй хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Харин эмнэлэгээс гарснаас хойш  бие нь үе, үе өвдөж, зүүн тал руугаа эвхэрч явах болсон гэнэ. Сүүдээ халуун хоол, цай ууж идэж чадахгүй, үргэлж хүйтэн хоол иддэг байжээ. Ингэж явсаар ходоод, гэдсээ эхо, рентгенд харуулан хэд, хэдэн удаа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй аж. Ингээд л оношийг тогтоож чадалгүй бараг жил гаруй өвчиндөө шаналж, өнгөрөгч оны наймдугаар сараас эхлэн өвчин сэдэрсэн байна. 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд түгжрэл гэсэн оноштой хагалгаа хийлгэжээ. Гэтэл түүний гэдэс дотроос нэг метр гаруй урттай үзүүртэй, хатуу мод шиг болчихсон марль гарч ирсэн байна. Энэ бол Гуравдугаар төрөх эмнэлэгийн эмч н.Оюунгэрэл, сувилагч н.Ганчимэг, н.Батзаяа нарын ажлын хариуцлага алдссанаас болж хохирсон нэг өвчтөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, нүдэн балай, чих нь дүлий явж байна. Магадгүй нэг хүний  амийг хутганы ирмэгт хүргэснээ өнөөдрийг хүртэл ойлгохгүй байгаа бололтой. Тухайн үед хагалгаа хийсэн Госпиталийн эмч н.Хангал гэдэснээс нь марль гарч ирсэн гэдгийг ар гэрийнхэнд нь хэлсэн бөгөөд баримтжуулсан зураг авъя гэхэд нь дараа нь өгнө гээд таг болчихсон гэнэ. Удалгүй "Нөгөө зургийг манай хүүхдүүд тоглож байгаа урчихсан байна. Одоо зураггүй болчихлоо" гэсэн хариулт өгчээ. Одоо хагалгаанд орсноос хойш хоёр сар гаруй болж байгаа бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа хэмээн нагац эгч нь ярьсан юм. Үнэндээ эмчилгээ гэж дээ. Бие нь энд тэндээ хөх, няц болчихсон, зүүний ором л  харагдсан. Э.Хонгорзулынх нь Шар хадны эцэст байдаг бөгөөд нөхөр Ж.Ганхуягтайгаа техникийн зах дээр хоёр ч лангуу ажиллуулан, сардаа сая гаруй төгрөгийн орлоготой "под" хийсэн айл байжээ. Харин эхнэр нь хүнд өвчин туссанаас хойш, энэ гэр бүлийн амьдрал тэнгэр, газар шиг өөрчлөгдөж, өнөө маргаашийн эм, тариа, өтгөний уутны мөнгийг нь тасалчихгүйн тулд эрвийх, дэрвийхээрээ зүтгэх болж. Өдөрт 20-30 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэдэг гэнэ. Өтгөний уут гэхэд 12 мянган төгрөг, мөн дуудлагаар сувилагч авчирч дусал,тариаг нь 5 мянган төгрөгөөр хийлгэдэг гэлээ. Түүнчлэн өвчин нь мэдрэлд нь нөлөөлсний улмаас орон, гаран болжээ. Э.Хонгорзултай ярилцахаар өрөөрүү нь орлоо. Гэдсэндээ наалттай, туранхай бүсгүй их л уцаартай хэвтэж байв. Тэрээр "Энэ ширээ арчаач ээ. Эд нарт юм хэлэхээр ерөөсөө нэмэргүй. Би цай уумаар байна" хэмээн үглэж байлаа. - Сайн байна уу та? Бие нь сайн уу? - Бие ер нь зовиуртай байгаа. Дусал хийлгэж байгаа. Нээрээ утсаар ярьхаа мартчихсан байна. Алив утас гэлээ. -Та хэдэн настай вэ? - Юу билээ нас гээд хажуудах дүүгээсээ асуув. Тэгснээ тоо сурч байгаа хүүхэд шиг гараа гозойлгон гурав, хоёр гэж харууллаа." Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүнийг ийм болгосон эмч гэгч алуурчдийг хуулийн дагуу тэр хүнийг эрүүл саруул болтол нь эмчилгээний зардлыг нь гаргуул
2013-02-08
b_h:
sogtuu baisan ym uu? haashaa ym! ajiliin hariutsalga gej yu ch baihgui yu? yagaad emnelegiin mergejiltei humuus nyalh nyarai huuhed tuleed, esvel hagalgaa hiisen huniihee gedesend maral hiigeed oychdog ym, er ni manai emneleguuded mergejiltei hun baigaa ym uu+ ? esvel gudamjind yavaa ajil , mergejilgui neg ni ariin haalgaar ajild orood hun hohiroogood yavdag ym uu? shalgaach tur zasag uuniig! hunii erh geed baigaa her ni heregjihgui bnna shdee
2013-02-04
naad hynee hul deer ni bosgo sain syrvaljil
2013-02-03
fff:
Hagalgaa hiicen gocfitaliin emcn n yagaad genet snogtood ynav,,baican marliig n baicnaar n l zyrgii n daraad logno biz..demii umand canaalj baih gej dee,,,,cnaavaac,,,3hvvhed n hairan umaa
2013-02-03
ergej medeeleeree ter emchiig horih heregtei
2013-02-03
hbayar:
odoo ch mungu uguhgui bol turhud hetsuudee hetsuu.. Turuhiin Emch nertei shunaltai novshnuud mungu uguugui bolohoor ni albaar maral hiisen ch yum biluu hen medlee.
2013-02-03
zochin:
Udval saidaa ta Enhbayriig said nariin 2-r emnelegt emchleh talaar shiidver gargaj ajlaa ehluuldeg shigee iim bolgoson emch nart hariutslaga tootsoh ajlaa shuurhai hiideg boluul yasiin. Ene 3-n emchid yamar arga hemjee avsanaa ard tumend iltgemeer baina.Huniig balai soliotoi bolgood uhesenees dor bolgoj nasan turshdaa ar ger ah duugee zovooj hun bish bolgoj baina shuude. Ene emch nar bi buruutai odoo yah ve geed unenee heleed emchilgeeni zardliig ni bi buh nasaara tuliy geed guigaad zogsoh sovest alga uu. yaj baga tulburtei uldeh ve geed archaaguiteed burhan ta 3-iig shiitgenee. bi yag uurdsiig ni balai tatnhai bolgono haraarai. hagalgaa hiisen emch jiliin daraa yamar bolsoniig geriinhen ni harnaa. bi uuruusu gardag yumaa hiihees uursduu sovestooroo hiihgui bol.hagas tatanhai amidruulaatahiya biyere medreed zovlong oilgono
2013-02-03
baatuul:
Ene yu bolood baina daa Ter turuhiin 3 n emch nar ni 100han myangan tsaas uguud gene Yu soliorch baina be aan Yunii chin 100han tsaas buh emchilgeenii zardal bas deer ni buh nasaaraa ni tejeej tetgeh bas shorond suuh estoi yum bish gej uu aan Manai ene huul hayanaltiihan yu hiigeed suuj baina be aan TER § N EMCJiig hurdan barij horiochee Bas sonin deer zureg hurgiig ni gargaj tabi tagaan halaad numursun maliin emch nar be aan
2013-02-03
Anagaakh:
Anagaakhiikhan emch togsgokhgui baina shuudee. 90 onoos khoish togsogchid bol khetsuu khumuusdee neeree. Anagaakhiin togsogchidiig kwot togtoogood busadii ni gadaadad togsson emch nariig ajiluulmaar yum aa. Khuukhed tulsen, khun alsan geed l yawj ognodoo mongold togsogchid
2013-02-03
Ffged:
Hogiin emcn nariig snorond n yvyylaacn ee...umar orovdmoor um be 3iin gyrvan hvvhed...emcn nariig alaacnee
2013-02-02
Araggvi shde ervvl bieign emnelege ergvvlj ervvljvvlj ogooch ee ymarch tolborgvi rpgeern ter hohirooson emchees n tsalingin emchilgeeni zardald n og vvl taarna
2013-02-02
Denduu Denduu gehed aimaar Denduu bn aa... Ter hiisver hiisen emchid eruu uusge ee..
2013-02-02
зочин:
ТЭМҮҮЖИН,Удвал саид нарт марль мартсан эмч нарт эрүү үүсгэх хэрэгтэй хүнийг амьдаар тамалсан баина шүү дээ ийм хаинга ажилдаа хандаж хэрхэвч болохгүй шүү дээ тэр тусмаа эмч хүн хатуу шийтгэх хэрэгтэй
2013-02-02