
Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол Улсад айлчилж буй билээ. Түүний айлчлалын гол зорилго нь хоёр орны найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэхээс гадна Хятадын томоохон банкны салбарын нээлтэд оролцож, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээр хийх явдал байв. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-той “Чалко” компанийн хамтран ажиллах гэрээний асуудал цуцлагдах магадлалтай байгаа тул энэ асуудал нэн түрүүн яригдах нь дамжиггүй юм.
Нэг ёсондоо Хятадад хямд үнээр нүүрс нийлүүлэх ашиггүй гэрээ хийж, улмаар урьдчилгаа болгож 250 сая ам.доллар зээлсэн өмнөх Засгийн газрын байгуулсан ээлжит ашиггүй гэрээг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг цуцлах шийдвэр гаргах тухай хэвлэлээр мэдэгдсэн билээ.
Одоогоор дээрх зээлийн 70 орчим сая ам.доллартай тэнцэх нүүрсийг нийлүүлээд байгаа бөгөөд үлдсэн 180 сая ам.долларыг Чингис бондын 1.5 тэрбумаас төлөхөөр шийдвэрлэж магадгүй байгаа нь ийнхүү Хятад улсыг бага ч атугай бажгадахад хүргэсэн бололтой. Тиймээс дээрх айлчлалын үр дүн ямар байхаас шалтгаалан Хятадын “Чалко”, Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цаашдын хамтын ажиллагаанд цэг тавих эсэх асуудал нэг мөр шийдэгдэх юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ