
Хятадад манай улсын 100 гаруй иргэн ял эдэлж, 50 гаруй хүн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна гэх тоо баримтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард холбогдох газраас өгч байсан билээ. Хар тамхины хэргээр хоригдсон 20 гаруй хүн байдаг ч тэдний тав нь цаазын ял сонссон ялтнууд ажээ.
Хамгийн сүүлд буюу оны өмнөхөн манай улсын иргэн 37 настай эмэгтэй А нь “Хүний аваад яваач” гэсэн хоёр цүнхтэй зүйлийг бариад хилээр гарахдаа хууль хяналтынханд баригдсан байна. Тэдгээр цүнхнийх нь нэгэнд хар тамхи болон мансууруулах төрлийн бодис нуусан байсан эсэхийг тэрбээр мэдээгүй гэж мэдүүлжээ.
Тэрээр 2008 онд олимп үзэхээр Бээжин явж байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаа урагшаа явж, бараа зөөж наймаа хийдэг байсан гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн брэндийн нэрээр бараа зөөдөг бүлэглэл Монголд байсан, түүний нэг нь байхыг үгүйсгэхгүй гэж байгаа ч өөрөө хэргээ хүлээхгүй “Би энэ хэргийн золиос боллоо” гээд байгаа юм байна. Энэ асуудалд манай Консулын газраас анхаарал тавьж, ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан байна.
Хар тамхины хэргээр манай улсын иргэн Х.Дамдин цаазын ял, насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаа нар ялаа эдэлж байгаа. Тэдэнд холбогдох хэргийг хоёр тал харилцан зөвшилцсөний эцэст ялыг нь хөнгөрүүлж, Л.Байгальмаагийн насаараа хоригдох ялыг 37 жил чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрээр сольсон бол Х.Дамдины цаазын ялыг хэлтрүүлэх захидал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээгээд хагас жил болж байгаа ч одоо болтол хариу өгөөгүй байгаа юм. Дашрамд дуулгахад, Хонконгийн хориход манай 21-27 насны дөрвөн залуу хар тамхины хэргээр саатуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд тэд тус бүр нь 15 жилийн ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байгаа гэнэ. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ