Оюутолгойн зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборатори байгуулна

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборатори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабораторийг “Геологийн төв лаборатори" УҮГ-т харъяалуулан байгуулах юм. Зориулалтын барилгатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ашигт малтмалын олборлолттой холбоотой хяналт сорьцлолтыг улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагыг ийнхүү түшиглэн байгуулах нь улсын төсөв хэмнэх, давхардсан үйлчилгээ үзүүлэх лаборатори шинээр байгуулахгүй зэрэг давуу талтай. Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй 2009 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ" 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улмаар 2012 оны сүүлчээр БНХАУ-аас импортлох түр эрчим хүчний хангамжийн гэрээ эцэслэн шийдвэрлэгдсэнээр "Оюу Толгой" ХХК төслийн эрчим хүч авч эхлэн, энэ оны эхний хагаст зэсийн баяжмалыг экспортод гаргах боломжтой болоод байна. "Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шаардлагатай юм. Ингэснээр баяжмалын борлуулалт, борлуулалтын орлого, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг оновчтой, үр дүнтэй түвшинд байлгах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ ГОЛ НИЙЛЭЛЭГЧ НЬ БИДИЙ МЭДДЭГ ХОРШ УЛС. дэлхийн 98% базчихсан. БАРУУНЫ УЛСУУД ЭНЭ ТАЛААР МЭДЭХГУЙ МЭДЬЕ Ч ГЭСЭН ЧАДАХГУЙ! 30 ЖИЛЭЭР ХОЦОРЧИХСОН! ТЫЙМ УЧРААС ОТ-- RIO TINTO-- БНХАУ-ИЙН ЗГ КОМПАНИД БОЛ ОТ ООС ГАРЧ БАЙГАА БАЯЖМАЛИЙГ БОЛ АЛТ ЗЭСЫНХ НЬ ХАНАСАН УНЭ ХЭЛЭЭД МОЛИБДЕН. БА БУСАД ГРУППЫН МЕТАЛЛ ДЭЭР НАЙРЛАГАД НЬ ---0,0000% гэж ХЭЛНЭ!!! САЙН АУДИТ БА ХОНДЛОНГЫН УНЭЛГЭЭНЫ ЛАБОРТОЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ БАЙГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ!!
2013-02-03
МОНГОЛ:
ЭНЭ ЛАБОРАТОРЫГ БАЙГУУЛАХ НЬ МАШ ЗӨВ. БАЯЖМАЛ ДАХЬ ХИМИЙН НАЙРЛАГЫГ МАШ НАРИЙН ТОГТООДОГ ҮНЭТЭЙ ХАМААГҮЙ, ТЭГЭХГҮЙ ЗҮГЭЭР 1 ЖИРИЙН 1,2-ХОН НАЙРЛАГА ТОДОРХОЙЛДОГ БОЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ГЭХДЭЭ ОЮУТОЛГОЙГООС ХАМААРАЛГҮЙ О.Т ХАШААНД БИШ ОНЦГОЙ ЭРХТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХҮМҮҮСИЙГ НЬ ШУДАРГА БАЙЛГАХ. БАС ЖИН ХЭМЖҮҮР ПҮҮ. НЕФЬТ ГАРААД Л БАЙНА ЯС ХЭМЖИЖ ЧАДАЖ БАЙГАА БОЛОВ УУ?
2013-02-03
ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ ГОЛ НИЙЛЭЛЭГЧ НЬ БИДИЙ МЭДДЭГ ХОРШ УЛС. дэлхийн 98% базчихсан. БАРУУНЫ УЛСУУД ЭНЭ ТАЛААР МЭДЭХГУЙ МЭДЬЕ Ч ГЭСЭН ЧАДАХГУЙ! 30 ЖИЛЭЭР ХОЦОРЧИХСОН! ТЫЙМ УЧРААС ОТ-- RIO TINTO-- БНХАУ-ИЙН ЗГ КОМПАНИД БОЛ ОТ ООС ГАРЧ БАЙГАА БАЯЖМАЛИЙГ БОЛ АЛТ ЗЭСЫНХ НЬ ХАНАСАН УНЭ ХЭЛЭЭД МОЛИБДЕН. БА БУСАД ГРУППЫН МЕТАЛЛ ДЭЭР НАЙРЛАГАД НЬ ---0,0000% гэж ХЭЛНЭ!!! САЙН АУДИТ БА ХОНДЛОНГЫН УНЭЛГЭЭНЫ ЛАБОРТОЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ БАЙГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ!!
Zochin:
Soritsiig unen zov gargaj baigaad bas bainga shalgalt hiideg baih heregtei. Tegehgui bol odoogiin gaaliin baitsaagchid shig yumnuud ajilluulbal yamarch ur dund hurehgyi. Ter shalgadag laboritoriig une hairlahgui hamgiin sain tecnologior hangaj shalgaltiin material rentgen zurag zergiig hadaglaj bainga tuuvriin argaar shalgadag hariutslagiig denduu changa tavidag boloh heregtei
2013-02-03