Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

img

2013 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд

6-11 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 17-19  хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ