Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хангалтгүй байна гэв
АТГ-аас нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.
Энэ жилийн бүрдүүлэлтийн хувьд цахим болон цаасан хэлбэрээр мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа бөгөөд баасан гарагийн байдлаар бүдүүлэлтийн явц улсын хэмжээнд 65 хувьтай байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ жилийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Дундговь, Баянхонгор, Завхан аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрууд хангалттай түвшинд хэрэгжүүлж, харин Эрүүл мэнд яам, Гадаад харилцааны яам, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай аймгууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хангалтгүй түвшинд зохион байгуулж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ