Фото нийтлэл: Дамаскийн гудамжин дахь иргэний дайны бодит зургууд
Энэ удаагийн фото нийтлэлээрээ Ойрхи Дорнодод тэр тусмаа Сирид өрнөж буй иргэний дайны бодит байдлыг танилцуулж байна. Доорхи зургуудыг Reuters агентлагийн гэрэл зурагчин Горан Томасэвик дарсан юм. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр Сирийн дайныг сурвалжлахаар тус улсыг зорьсон. Сирийн гудамжуудад өрнөж буй цуст дайн бодит байдал дээрээ хэрхэн өрнөж байгааг харуулж буй зургуудыг ийнхүү нийтэлжээ. Жинхэнэ мэргэн буудагчид буудалцсан, буун дуу тачигнасан Сирээс энэ сурвалжлагыг бэлтгэсэн байна. Эрх чөлөөний үнэ цэнийг хүний амиар сольж байгаа Сири улс. Тэнд өглөө шувуудын жиргээгээр бус буун дуугаар эхэлж, хүүхдийн инээмсэглэл гашуудлын нулимсаар солигдож, хөгжил цэцэглэлийн оронд сүйрсэн хот балгадын тууриуд үлжээ. Энэ дайн хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч энх тайвны дуу удахгүй эгшиглэнэ хэмээн энгийн номхон иргэд гурав дахь жилдээ найдаж байна. [caption id="attachment_197013" align="alignnone" width="600" caption="Дайсан этгээдээс хориглон хамгаалах гол цэг болсон лалын сүмийн балгас. Нийслэл Дамаск хотод иргэний дайн эхлээд 22 сарын хугацаа өнгөрч байна"]
[/caption]
[caption id="attachment_197014" align="alignnone" width="600" caption="Эртний агуу түүхт Дамаск хотын гудамж талбай дайны хөлд өртөж ийм байдалтай болжээ. Ихэнх гудамж талбай дахь дурсгалт газрууд дайны хөлд устсан билээ"]
[/caption]
[caption id="attachment_197015" align="alignnone" width="600" caption="Сирийн чөлөөт армийн дайчид засгийн газрын цэргүүдийн эсрэг дайтаж байна. Дамаск хотын ойролцоох Айн-Тарма дагуул дүүрэгт"]
[/caption]
[caption id="attachment_197016" align="alignnone" width="600" caption="Дөнгөж саяхан зургийг нь дарж амжсан дайчин өьдгөндөө буудуулж хүнд шарх авлаа"]
[/caption]
[caption id="attachment_197017" align="alignnone" width="600" caption="Тэднийг засгийн газрын цэргүүд бүсэлсэн байгаа. Баруун гар талаас ширүүн дайралт эхэллээ"]
[/caption]
[caption id="attachment_197018" align="alignnone" width="600" caption="Шархадсан дайчинг авч явахын тулд нөхөд нь ирж довтолгоог зогсоохыг оролдож байна"]
[/caption]
[caption id="attachment_197019" align="alignnone" width="600" caption="Засгийн газрын цэргүүдийн дайралт түр зогсож үүнийг далимдуулан дайсны хараанд өртөлгүй шархадсан дайчныг буудалцааны голомтоос гаргах гэж байна"]
[/caption]
[caption id="attachment_197020" align="alignnone" width="600" caption="Хүндхэн шархадсан дайчин эрийг гудамжинд үхүүлэхгүй гэж нөхөд нь угзран чирч аюулгүй газарт хүргэх гэж байгаа байдал."]
[/caption]
[caption id="attachment_197021" align="alignnone" width="600" caption="Түүний шарх тун хүнд учир найдлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ түүнийг дайны талбарт орхиж болохгүй."]
[/caption]
[caption id="attachment_197023" align="alignnone" width="600" caption="Дайснуудын нүдэнд өртөхөөргүй газар ирсэн боловч шархадсан дайчны амийг амарна гэсэн найдлага алга. Энэ мэтчлэн иргэний дайн эхэлсэн цагаас тус улсад 60 мянга орчим хүн амь насаа алдсан."]
[/caption]
[caption id="attachment_197024" align="alignnone" width="600" caption="Сирийн чөлөөт армийн цэргүүд засгийн газрын цэргүүдийн байрлаж буй хяналтын цэг рүү нэвтрэхээр явна. Иргэний дайн Дамаск, Аллепо, Хомс, Хама хотуудад хамгийн эрчимтэй явагдаж байгаа."]
[/caption]
[caption id="attachment_197025" align="alignnone" width="600" caption="Хяналтын цэгт нэвтрэх хялбар замыг олжээ."]
[/caption]
[caption id="attachment_197026" align="alignnone" width="600" caption="Засгийн газрын цэргүүдийн эсрэг гал нээж байна. Тэд бага оврын пуужин харвагч зэвсэг ашиглаж байна."]
[/caption]
[caption id="attachment_197027" align="alignnone" width="600" caption="Пуужингийн хөдөлгүүртэй тийрэлтэт зэвсэг ийм хүчтэй. Үүгээр томоохон хана, машин дэлбэлэхэд хангалттай."]
[/caption]
[caption id="attachment_197028" align="alignnone" width="600" caption="Сирийн чөлөөт армийн цэргүүд рүү засгийн газрын цэргүүд танкаар дайралт хийж эхэллээ."]
[/caption]
[caption id="attachment_197029" align="alignnone" width="600" caption="Танкаар дайрч эхэлсэн бол тэд энгийн буу, бага оврын тийрэлтэт зэвсгээр энэ их хүчийг торгоож дийлэхгүй. Тиймээс ухарч байна."]
[/caption]
[caption id="attachment_197030" align="alignnone" width="600" caption="Дайчдын нэг толгойдоо хөнгөн шарх авчээ"]
[/caption]
[caption id="attachment_197031" align="alignnone" width="600" caption="Хамгаалалтын хаалтны наана байгаа цэрэг эр."]
[/caption]
[caption id="attachment_197032" align="alignnone" width="600" caption="Нэмэлт хүч ирж тэдний нэг “Бурхан бол хамгийн агуу” хэмээн хашгирч байна."]
[/caption]
[caption id="attachment_197033" align="alignnone" width="600" caption="Дайралтад бэлтгэж буй Сирийн чөлөөт армийн дайчид."]
[/caption]
[caption id="attachment_197034" align="alignnone" width="600" caption="Шархдан амиа алдсан нөхдийнхөө араас харамсан гашуудаж байна. Дайн тулаан хамгийн хатуу байхыг шаарддсаар байдаг ч хүний зүрх гашуудлын нулимсаар бага ч атугай дэвтээгдсээр."]
[/caption]
Арабын хавраар олон улсад өрнөсөн бослого, жагсаал цуглаан, хөдөлгөөнүүдээс өнөөг хүртэл үргэлжилсээр, иргэний дайны байдалд орсон ганц улс бол Сири. Сирийн иргэний дайныг зогсоохын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, тэргүүтэй өрнөдийн гүрнүүд, мөн ОХУ, Арабын лиг дор бүрнээ өөр өөрсдийн гарцаар асуудлыг шийдэхээр оролдож байгаа ч өнөөг Сирид дайны гал зогсохгүй л байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ