Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
- “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
· Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Жич:-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, Олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалт” 02 дугаар сарын 06-ны Лхагва гарагийн 09.00-13.00 цагт “В” танхимд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ