Цагаан сараас эхэлдэг баярууд

img

Сар гаруйн өмнө шинэ жилийн баяр болж өнгөрсөн. Шинэчлэлийн Засгийн газар энэ баярыг аль болох даруухан тэмдэглэж, төсөв хөрөнгө үрэхгүй байхыг зөвлөснөөр төрийн байгууллагууд сүлд модны үдэшлэг хийсэнгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа шинэ жилийн мэндчилгээг зөвхөн цахим хэлбэрээр илгээхийг уриалж байсан. Энэ нь цаг, цаас хэмнэсэн зөв зүйтэй алхам. Ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараахан аливаа баяр ёслолыг архи дарсгүй, харин сүүгээр тэмдэглэж байхыг уриалсан нь эхэндээ содон сонсогдож байсан авч зарим талаар хэрэгжиж байна.

Харин могой жилийн сар шинийн баярыг УИХ-ын эмэгтэй гишүүд аль болох шинэлэг маягаар, тухайлбал садан төрлөөрөө цуглаж ургийн бичгээ хөтлөх, үнэтэй бэлэг сэлт хөөцөлдөхгүй байх санаачлага гаргасан юм. Гэхдээ цагаан сард бэлтгэх хуучны нүсэр ажил хот хөдөөгүй овоорч, монголчууд хэр хэрэндээ л ажилч зөгий шиг хөдөлцгөөж байна. Хөдөөнийхөн сумын төв, сумынхан аймгийн төв, аймгийнхан Улаанбааатар. Улаанбаатарынхан Эрээн рүү хамгийн хямд барааг /хямд болохоор мэдээж чанаргүй/ хамгийн ихээр бөөндөхөөр зорьсон их нүүдэлд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхлөө.  Эрээний голсон бараа голд орно. Хэдэн муусайн ломбард нь мөнгө хүүлж, бухимдсан олон “ломбардгүй байшинг ямар байшин гэдэг юм” хэмээн нүх сүв бүрийг нэгжих нь энүүхэнд. Харин өглөө болгон хэн нэг нь хиншүү ханхлуулан ирдэг байсан цаг ард хоцорч, “Өгөөж”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг компани ул боов, еэвэнгээ, сүүний үйлдвэрүүд төрөл бүрийн савласан сүүгээ рекламдсаар. Энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг үндэсний үйлдвэрүүдээ дэмжин тэднээ бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахыг дэмжин сурталчилсан. Энэ нь ч өгөөжөө өгч байх шиг.

Хөөрхий хамаг ажил нь зуун задгай, жаран хагархай заримд нь “Нарантуул” зах л аминд орно. Хотын мэр Э.Бат-Үүл томоохон худалдааны төвүүд хүрэх замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, буухиа автобусаар үйлчлэх, автомашинуудыг дугаарын тоогоор журамлах арга хэмжээ авсан нь иргэдийн бухимдлыг багасгаж байгаа. Ингэж билгийн тооллын эхэн юуг ч хүлээлгүй ирж, бөөн хэслэг, их идэлт, хавтгайрсан золголтод шинэлэг өнгө аяс оруулж, хүндрэл багатай тэмдэглэх эсэх нь иргэдээс ихээхэн шалтгаална. Ялангуяа хөдөөгийн уул талаар бүтэн сар үргэлжилдэг хэслэг моодноос гарах цаг болж. Бэлэг сэлтний өрсөлдөөнөөс гадна золголтын мөнгөний хэмжээ ч багагүй төвөг уддаг. Ер нь луу жилийн өнгөнд баяр наадмаа жаахан багасгавал яасан юм.

Удахгүй араас нь Мартын найман залгана. Уг нь П.Очирбат гуай ерөнхийлөгч байхдаа үндсэнд нь хориглочихсон баяр шүү дээ. Социализмын үөд л хоёр өөр системийн үзэл суртлын өрсөлдөөнийг далимдуулж баяр ёслолын шинжтэй болгосноос бус, аль өнгөрсөн зуунд Германы нийгмийн зүтгэлтэн Клара Цөткин эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг өдөр болгоё гэж уриалсан нь дэлхий дахинаа дэмжлэг олсон юм Манайхан л болсон хойно эмэгтэйчүүдийн баяр гээд аягүй гоё нэрлэчихсэн. Ерээд оны дунд үеэс зургадугаар сарын нэгэнд эх, үрсийн баяр тэмдэглэж, цэцэг, жимстэй арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ийнхүү эмэгтэйчүүдийн эрхийг нэгэн жилийн дотор хоёронтоо хөлөө хугалчих шахам хүндэттэдэг. Гэхдээ март сард “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэгчээр 10 хоногийн дараа эрэгтэйчүүдийн баяр гэсэн ганган нэртэй өдрийг битүүхэн хүлээж, эрчүүд өнгөн дээрээ дөмбөгөр царайлж алхацгаана. Ийнхүү Монголын ардын армийн өдөр Мартын наймнаас болж хариу нэхсэн хавтгай найр болсон юмдаг.

Мөксикчүүд жилд таван мянган баяр тэмдэглэдэг юм гэнэлээ. Үүнээс үүдэн монголчууд бид жилд ер нь хэдэн баяр наадам хийдэг юм болоо гэж бодсон чинь тоймгүй олон юмаа. Томоохон баяр шинэ жил, цагаан сар, наадмын үөэр 3-4 хоног амарч найрлана. Ажил хийхгүй өдрөө бүтэн сайн, хагас өдөр ажиллабал тал нь сайн, тал нь муу болчихно. Сүүлийн үөд тав дахь өдөр бараг хагас сайн болж дээ. Багш, эмч гээд мэргэжил болгон өөрийн өдөртэй. XXI зууны босгон дээрх Монгол Улсын нийгэмд хичнээн төрлийн ажил мэргэжил байна, төдийчинээ тэмдэглэлт өдрийн баяр тэмдэглэнэ. Тухай бүр нь нийлж цэнгэнэ. Хөрөнгө чадалтзй газрууд томоохон наадам хийж, төмөр замчдын, уурхайчдын, барилгачдын, тээвэрчдийн гэх мэт хөл ихтэй баяр жил болгон болдог. Тэр болгонд морь, бөхийн бай шагналаараа биө биөдээ аархана.

Урин дулааны улиралд овоо тахилгын наадам гэж хаа сайгүй хийцгээж, нүгэл, буян хоёрын алийг үйлдэж буйг нь ялгахын аргагүй. Дээр нь бөө мөргөлийн ёс жаяг дэлгэрсэн. Сүүлийн үөд бүр давраад ургийн уулзалт гээчийг ухамсраараа зохион байгуулж, хамаатан саднаараа дарвиж найр наадам үүсгэдэг болж. Аль нэг ард түмэн дөрөвдүгээр сарын нэгнийг хошигнож, инээж өнгөрөөдөг болгоход нь бид бас инээдмийн баяр гэчихээд даган баясч байх жишээтэй. Соёлтой царайлсан  заримынх нь жилд хоёр удаа тэмдэглэдэг төрсөн едөр хавтгайрсан моод болж, хэзээ төрснөө ч мэдэхгүй хөгшид хүртэл хүүхэд залуусыг дагаад намба алдах нь ч тааралдах юм. Жирийн өдрүүдэд архи уух цорын ганц хүндэтгэх шалтгаан бол ердөө л төрсөн өдөр. Мэдээж нэг ч хүн мэндлээгүй нэг ч өдөр гэж байхгүй.

Цаг төрийнхөө өнгийг дагаад майн нэгэн, октябрийн баярын эрч хүч саарсан ч ардчиллын, тусгаар тогтнолын  гэх мэт наран мандаж эхлэв. Мөн хөдөлмөрийн алдар тэмдэглэх ёслол хэмээх нэрэн дээрээ ажил хэрэгч дүр эсгээд нэдэр дээрээ баахан дарвидаг арга хэмжээ хуучин цагийн соёл, олон түмний ажлыг шинэ агуулгаар баяжуулсан найр байлаа. Төр, засгаас хүртээсэн алдар цол, одон тэмдгээ мялааж найрлахыг энд хэлэх нь бүр ч илүүц биз. Харин эрдмийн зэрэг хамгаалсан, их дээд сургууль тегссөн зэргээ далимдуулан цай уулгадаг найр чухам хэр нийцтэй байдаг юм бол. Манай эрхэм түшээд нэг тэмдэглэлт өдрийг амралтыг үгүй болгоход оронд нь заавал нэгийг бодож олох юм. Жилд ядаж нэг баярын өдрийг өндөр бүтээл, шинэ чанаачлагын өдөр болговол хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болох биш баймаар.

Иймэрхүү шинэ цагийн хурган найр дан, давхар Дашням, Балжиннямтай өдөр бүр ч олон тохионо. Урьд эдгээр өдөр хүүхдийн сэвлэг үргээж, унагаа тамгалж, шинэ гэрээ барьж байсан гэдэг. Найрын хажуугаар намаржин, зунжин наадам тасрахгүй. Манай нутагт тийм сайн бөх, уяач, лам байсан гээд л нэрэмжит наадам хийж гарна даа. Нэр зард гарахыг хүссэн пүүс компаниуд өвөл ч морь урапдуулж, мотоцикль машин амладаг болж дээ. Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит л гэнэ, говийн ноён хутагт Данзанравжаагийн л гэнэ, Сайн ноён ханы нэрэмжит л гэнэ. Хөөрхий зайлуул, өв соёлыг нь өөдтэйхэн судалсан ч юм уу, үгүй юм уу. Талийгаачаар овоглочихоод наадан цэнгэж ясыг нь өндөлзүүлэх нь Монголын ёс уу, муугийн ёр уу. Түүнээс гадна цэрэг татлага. сургууль төгсөлтийн үөэр бас бараг нийтийг хамарсан дарвилт болдог.

Нэг хэсэг нь хандив царайчлаад өөрийгөө алдаршуулах гэж хөөцөлдөж явдаг, нөгөө хэсэг нь бэл бэнчингээ гайхуулах гэж наадам цэнгээн хийж байдаг нь өнөөгийн Монголын тодоос тод өнгө болов. Өөд бологсдыгоо хөдөөлүүлчихээд дуулж хуурдахгүй ч найр наадмаас ялгагдах юмгүй идэж ууцгаах ажээ. Энд ч бас л мөнөөх хөрөнгө мөнгөний хэр хэмжээ илэрнэ. Үнэндээ үхэх, төрөх, өтөлж хөгшрөх, аян замд одох, ирэх бүгд л ууж идэх, нийлж дарвих шалтаг.

Ер Монгол орон баяр наадмаар хахаж цацаж байна. Айл гэрт, албан газарт, аймаг суманд, уул овоон дээр, ер хаа сайгүй ууц таллаж, эсвэл бялуу хувааж, архийг хундагаар биш, бүр мөнгөн аягаар сөгнөн ууж байна. Найр наадам дээр биө биөдээ хачин их халамж тавина. Очихгүй бол нэг насаараа гомдоно, тунирхана, уухгүй бол шахна, шаардана, болохгүй бол салам агсам тавина. Бэл бэлчингээрээ уралдаж өрсөлдөж, бэлэг сэлтээрээ гайхуулж, атаархуулж байдаг болж дээ. Могой жилд баяр наадмын ажиллагаагаа жаахан татвал яасан юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe tsuurch baij temuujinduulev delhiin yamarch uls gesen uu manaih shig havtgairtagui yumaa maash tsomhon baidag yum erengradaas holdoogui l biz de.. za ter yahuu shine jiliin idsenee sain shingeesen biz de bagsh naryn bayar duusagui bn shu garaad ali neg surguuli havid och hicheel tarsan bagsh nar buun buunuuruu neg tiishee hanarch bgaa, tsagaan sar medeej heleh yu baihav zalgaad balinchiin geed uhsen lamyn udur bas bn hihihi tgd l naadam deer helsen hariu batih havtgai bayruud tsuvna da
2013-02-04
ажиллах хүчээ шударгаар үнэлдэг болсон цагт наад бага баярла гэдэг сэдэв рүүгээ ор одоо бол сэрүүдэж байна
2013-02-04
h:
bidend tsoohon bayr harin ih ajil hiih l dutaad bna daa
2013-02-04
₮₮₮₮:
Яаж он гаргаж хэнтэй золгохоо чамаарзалгахгүй. Цагаан сар дөхөөд ирхээр л муу амлаад эхэлдэг юм. Цагаан сар чинь шинэ жилийн баяр шүү дэ. Дэлхийн ямар ч улс шинэ жилээ өргөн дэлгэр хийдэг юм
2013-02-04
hehehe tsuurch baij temuujinduulev delhiin yamarch uls gesen uu manaih shig havtgairtagui yumaa maash tsomhon baidag yum erengradaas holdoogui l biz de.. za ter yahuu shine jiliin idsenee sain shingeesen biz de bagsh naryn bayar duusagui bn shu garaad ali neg surguuli havid och hicheel tarsan bagsh nar buun buunuuruu neg tiishee hanarch bgaa, tsagaan sar medeej heleh yu baihav zalgaad balinchiin geed uhsen lamyn udur bas bn hihihi tgd l naadam deer helsen hariu batih havtgai bayruud tsuvna da
Ter 3.8 bayar mayaryg alban yosoor temdegledgiig bolih heregtei...
2013-02-04