
Боксын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр спортын төв ордонд өндөрлөлөө. 28 байгууллагын 206 тамирчин эрэгтэй 10, эмэгтэй 3 жинд шилдэгүүдээ шалгаруулав. Дэлхийн аварга олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин П.Сэрдамбын жинд энэ жил шинэ аварга төрж, өнгөрсөн жилийн спартакиадын дэд аварга Х.Энхдэлгэр 52 кг-д аваргаллаа. Харин гавьяат Н.Төгсцогт 56 кг-д жин өгсөн торолгүй түрүүлж, 60 кг-д Хилчиний Д.Отгондалай дөрөв дэх аваргын алтан медалиа зүүж, 64-т манай улсын шилдэгүүдийн нэг З.Энхзориг анх удаа түрүүлсэн юм. 81 кг-д С.Эрдэнэбаяр дөрөвдэх удаагаа улсын аварга болов. Багийн дүнгээр С.Баттулга дасгалжуулагчтай Хангарьд клуб, Л.Батзориг дасгалжуулагчтай Хилчин спорт хороо, А.Гантулга дасгалжуулагчтай Алдар спорт хороо эхний байруудыг эзлэв. Эмэгтэй шилдэгээр улсын олон удаагийн аварга М.Нандинцэцэг, эрэгтэй шилдэгээр 64-т аваргалсан З.Энхзориг нар шалгарчээ.
Ингээд тус тэмцээний медальтнуудыг танилцуулж байна.
Эмэгтэйчүүд
51 кг (18 тамирчин)
1.М.Нандинцэцэг (Хангарьд)
2.Т.Болортуул (Барселона)
3.О.Жаргалан (Хөдөлгөөнт бай)
3.Л.Алтанцэцэг (Дорнод)
60 кг 14 тамирчин
1.О.Сувд-Эрдэнэ (Хангарьд)
2.М.Гүндэгмаа (Хилчин)
3.А.Энхцацрал (Алдар)
3.Г.Золжаргал (Ширэн бээлий)
75 кг 10 тамирчин
1.Э.Ундрам (Хилчин)
2.Э.Уянга (Замчин)
3.Мягмаржаргал (Ширэн бээлий
3.Э.Эрдэнэтуяа (Дорнод)
Эрэгтэйчүүд
49 кг 21 тамирчин
1.Э.Цэндбаатар (Баянгол дүүрэг)
2.Г.Ган-Эрдэнэ (Төв аймаг)
3.М.Гандулам (Замчин)
Г.Дугархүү (Хилчин)
52 кг 18 тамирчин
1.Х.Энхдэлгэр (Алдар)
2.Д.Баасандорж (Төв аймаг)
3.А.Нурлан (Баян-Өлгий)
Г.Золбаяр (Улаан арслан)
56 кг 29 тамирчин
1.Н.Төгсцогт (Хангарьд)
2.Э.Идэрхүү (Сүлд)
3.А.Даваадалай (Сүлд)
3.Б.Билгүүн (Баянгол дүүрэг)
60 кг 28 тамирчин
1.Д.Отгондалай (Хилчин)
2.Э.Ирээдүй (Дорнод)
3.А.Беибит (Баян- Өлгий)
3.П.Сүхмягмар (Аврагч)
64 кг 20 тамирчин
1.З.Энхзориг (Хангарьд)
2.Ц.Отгон-Эрдэнэ (Төв аймаг)
3.А.Мөнхбаатар (Бурхан халдун)
3. Х.Билембек (Баянгол дүүрэг)
69 кг 17 тамирчин
1.Б.Түвшинбат (Хүч)
2.Ж.Отгонжаргал (Хангарьд)
3.Х.Эрган (Баян-Өлгий)
3.Давааням (Баянгол дүүрэг)
75 кг 11 тамирчин
1.Н.Шинэбаяр (Дорнод)
2.Т.Ибраим (Алдар)
3.Б.Содгэрэл (Хүч)
3.Т.Чулуунтөмөр (Хилчин)
81 кг 9 тамирчин
1.С.Эрдэнэбаяр (Хангарьд)
2.О.Энхжин (Аврагч)
3.А.Бат-Очир (Хилчин)
3.Б.Бүрэнзориг (Баянгол дүүрэг)
91 кг 7 тамирчин
1.Ц.Мөнхчулуун (Алдар)
2.Б.Ганбаяр (Хилчин)
3.Э.Төрбат (Хүч)
3.Т.Ууганбат (Барселона)
91 кг 6 тамирчин
1.Х.Мандахбаяр (Хүч)
2.Т.Эрболат (Алдар)
3.Т.Түвшинтөгс (Хилчин)
Г.Болдхуяг (Баянгол дүүрэг)

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ