
Анхны таван маршал (солгой гараас) Тухачевский, Ворошилов, Егоров (сууж байгаа нь),
Будённый, Блюхер (зогсож байгаа нь)
Зөвлөлтийн төр, намын болон цэргийн зүтгэлтэн, ЗХУ-ын маршал, ЗХУ-ын хошой баатар Климент Ефремович Ворошилов 1881 оны хоёрдугаар сарын 4-нд төржээ (1969 онд нас барсан).
1918 оноос хэд хэдэн арми, фронтын хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн болж, 1925 оноос цэргийн болон тэнгисийн цэргийн хэрэг эрхэлсэн ардын комиссар, 1935 оноос ЗСБНХУ-ын батлан хамгаалахын ардын комиссар, 1940 оноос ЗСБНХУ-ын ардын комиссаруудын зөвлөлийн дарга, Эх орны их дайны үед улсыг батлан хамгаалах хорооны гишүүн, 1953-1960 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын албыг тус тус хашиж байлаа.
Тэрээр И.Сталины улс төрийн шадар хүрээлэлд багтаж байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ