
Британийн эмч нар пакистаны 15 настай охин Малала Юсуфзаид мэс засал амжилттай хийжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байсанд өширхөн Пакистаны талибууд түүнийг өнгөрсөн оны сүүлчээр хүнд шархдуулсан юм.
Түүний амь насанд халдах үеэр гэмтсэн ясны тэр хэсгийг орлуулахаар охины гавлын ясанд нь титан ялтас, түүнчилэн сонсголыг сэргээх аппарат суулгажээ. Хатан хаан Елизаветагийн нэрэмжит эмнэлгийн эмч нарын хэлснээр, охин ухан орж, төрөл төрөгсөдтэйгээ ярилцсан байна.
Энэ эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгадаг британийн арлын гол төв юм. Афганистан, Иракт шархадсан британийн цэргийнхэн энд эмчлүүлж байжээ.
Малалагийн эцэг, эх охиноо харахаар Англид нүүж ирсэн юм. Охины эцэг Пакистаны консулын газарт ажилд оржээ. Малалад Нобелийн энх тайвны шагнал олгуулахаар нэгдүгээр сарын сүүлчээр түүний нэрийг дэвшүүлсэн юм. Пакистанд буцаж очсон нөхцөлд түүнд насан туршын хамгаалалт шаардагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ