ХБНГУ-д 70 сая ам. долларын чектэй саатуулагдсан хүн Ираны хуучин сайд байжээ

img

70 сая ам. долларын чектэйгээр Германы Дюссельдорфын  нисэх буудалд өнгөрсөн долоо хоногт саатуулагдсан хүн нь Лалын бүгд найрамдах Иран улсын хуучин сангийн сайд байжээ гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ням гаригт мэдээлсэн байна. Мэдээллийн Finanznachichten порталд бичсэнээр,  түрүүнд нь Ираны Сангийн сайд болон төв банкны даргаар ажиллаж байсан 59 настай Мазахерийг нэгдүгээр сарын 21-нд Германы гаалийн ажилтнууд саатуулсан бөгөөд  түүний тээшнээс  Венесуэлийн 300 сая боливарын (70 сая ам. доллар) чек гарчээ. Одоо хуучин сайдыг төлбөрийн баримт бичгийн мэдүүлэг  бичээгүй гэж яллагдагчаар татах төлөвтэй байна. Үүнээс гадна,  Германы эрх баригчид мөнгөн хөрөнгө угаах гэсэн эсэхийг шалгах ажээ. 10 мянга орчим шинэ байр барих ажлыг санхүүжүүлэхээр Венесуэлийн эрх баригчдад энэ чекийг өгөх бодолтой байсан юм гэж Мазахери өөрөө мөрдлөн байцаагч нар хэлсэн байна. Гэвч  Ираны эдийн засаг, сангийн сайд асан Тахмасб Мазахери 70 сая ам. долларын чектэйгээр Дюссельдорфын нисэх буудалд саатуулагдсан гэсэн мэдээг няцаалаа гэж Ираны ИСНА агентлаг уламжилжээ.  Мазахери саатуулсан нөхцөл байдал болон саатуулагдсан хүний овог, нэр өөрийнхтэй нь адилхан байж болох магадлалыг тайлбарлахдаа, “бүх нөхцөл байдал одоо болтол сайн тодорхой болоогүй бөгөөд бид одоо учрыг олохоор ажиллаж байгаа. Сүүлд нь энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргана” гэж хэлсэн байна. 2001-2004 онд Мазахери Ираны эдийн засаг, сангийн сайд, 2004 оноос орлогч сайдаар ажиллаж байжээ. 2007 оны есдүгээр сард тэр Ираны төв банкны тэргүүнээр томилогдсон байна. Инфляц хэт өссөнөөс (дунджаар 27,6%) болоод 2008 онд тэр албан тушаалаасаа буужээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ийм эх орноосоо урвагч нөхдүүдийг цаазаар авах хэрэгтэй байна энэ мэт нөхдүүд манай улсад будаа мэт олох байгаа гэхэд хилэсдэхгүй
2013-02-04
manai said baisan humuus unees ih mongo baigaa boigoomjtoi baigaarai darga naraa
2013-02-04