Талибанчуудын халдлагад 23 хүн амь үрэгджээ

img

Пакистаны хойд нутгийн Хибер Панхтунхва аймгийн Серай Науран хотод байрлах хяналтын цэгт талибанчууд халдаж 23 хүний амь насыг хороосон байна. Тэдгээр хүмүүсийн 13 нь цэрэг бусад 10 хүн нь энгийн иргэд байсан тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Амь насаа алдагсдын дунд хүүхэд эмэгтэйчүүд ч байжээ. Халдлага өнгөрсөн бямба гаригийн  орой болсон байна. Халдлагын үеэр 12 цэрэг нэлээд хүндхэн шархадсан тухай эх сурвалж мэдээлсэн. Тэдний дунд амиа золиослогч этгээдүүд ч байгаа аж. Хяналтын цэгт 25-30 орчим цэрэг байсан бөгөөд халдлагын үеэр амиа золиослогч дөрвөн этгээд дараалан бөмбөг тэсэлсэн байна. Өнгөрсөн сард болсон халдлагатай нийлээд цэргүүдийн байрлаж буй газрууд руу халдсан хоёр дахь оролдлого энэ болж байна. Талибанчуудын төлөөлөгч “Пакистанчууд бол АНУ-ын цэргийн хүчээр тэжээлгэж байгаа. Ингэхдээ манай хоёр ч удирдагчийг устгасан” хэмээн  ярьсан тухай “Reuters” агентлагт дамжуулжсан юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ