
УИХ-ын болоод Орон нутгийн гурван ч сонгуульд намаа ялагдуулсан Сонгино хайрхан дүүргийн АН-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр сүүлийн үед асуудалтай байгаа. Намдаа ялалт авчраагүй түүнд СХД-ийн Ардчилсан намын хорооны гишүүд нь хариуцлага тооцон, албан тушаалаас нь олонхийн саналаар огцруулж, дүүргийн намын хорооны даргаар Ө.Пүрэвбаатарыг томилсон юм. Энэ нь тамга тэмдэг булаалдах улстөрийн хор найруулга бус СХД-ийн намын хорооны гишүүдээс гадна намын жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийн хүсэл, хүлээлт байсан гэдгийг гишүүд хэлж буй.
Намын хороогоо шинэчлэх зорилго бүхий намын хорооны гишүүдийн олонхи нь нэгдэж “Шинэчлэлийн баг”-ийг байгуулан, ийнхүү намын хорооны гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээн шинэ удирдлагуудаа ийнхүү хууль дүрмийн дагуу томилсон билээ. Эх сурвалжаас мэдээлснээр Л.Эрхэмбаяр эрхзүйн чадамжгүй болсон хэрнээ элдэв бусармаг арга хэрэглэн дахин хууль бус хуралдаан зарлаж, М.Чинболд гэгч өөрийн “утсан хүүхэлдэй”-ндээ хүлээлгэж өгсөн байна. Л.Эрхэмбаяр болон Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын энэ бусармаг үйл ажиллагааг олон зуун гишүүд нь эрс буруушааж, намын хороогоо шинэ залуу багийнханд хүлээлгэж өгөхийг дэмжиж байгаа аж. Гэвч намын хороогоо наймааны хэрэгсэл болгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нар хууль бус хуралдаан зохион байгуулж, хуурамч дарга томилон заваарч явна. Улстөрд олон жил мөрөө гаргасан мөртлөө өдийг хүртэл улстөрийн соёлд суралцаагүй Л.Эрхэмбаярын энэхүү увайгүй занд дургүйцсэн намын хорооны болон намын жирийн гишүүд, дэмжигчид нь жагсаал хөдөлгөөн, бослого гаргахад ч бэлэн сууна. Өөрийн гар хөл болсон хүмүүсээ хууль бус хуралдаанаар томилон тамга тэмдгээ шилжүүлсэн нэртэйгээр намын хороогоо өөртөө “хувьчлан” авч байгааг гишүүд, дэмжигчид нь эрс эсэргүүцэж, “үзэгчгүй жүжгээ” зогсоож, утсан хүүхэлдэйндээ “подаркалсан” тамгаа хууль дүрмийн дагуу сонгогдсон шинэ удирдлагад хүлээлгэж өгөхийг хатуу шаардаж байгаа аж. СХД-ийг орвонгоор нь шинэчлэхээр ажилдаа орсон “Шинэчлэлийг баг”-ийг дэмжиж, МоАХ-ны паритизанууд хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ