Гурван ойтой британи хүү IQ-гийн 136 балл авчээ

img

Британийн Өмнөд Йоркшир гүнлэгийн Барнсли хотын гурван ойтой жаал хүү Шервин  Шараби  дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн жагсаалтад оржээ. Хүү оюуны сорилоор 136 балл авсан байна. Тэгвэл  насанд хүрсэн дунд зэргийн хүний энэ үзүүлэлт 100 балл байдаг бөгөөд  харин  нийгмийн онцгой авъяастай төлөөлөгчид л 130 балл авдаг юм. Бяцхан ухаантан 10 сартайдаа хэлд орж,  бүр нэг ой найман сартайдаа  хэцүү өгүүлбэр зохиож  чаддаг байжээ. Одоо тэр 200 хүртэл чөлөөтэй тоолж,  ямар ч орны далбааг таньж, энэ орныг газрын зургаас олж чаддаг байна. Хүүгийн ээж 36 настай багш Аманда Шарабийн хэлснээр, түүний хүү өргөн мэдлэгтэй бөгөөд бараг бүх зүйлийг мэддэг аж. Шервин хүүхэлдэйн кино үзэхийн оронд мэдээллийн программ үзэхийг илүүд үздэг байна. Оюуны ийм түвшин ховор тохиолддог бөгөөд гэхдээ  жаал хүү дээд амжилтад хүрээгүй юм.  Гурван ойтой охин Сафрон Пленжер түүнээс ердөө л  4 баллараар түрүүлж байгаа  ажээ. Түүний дээд амжилтыг 2011 онд бүртгэсэн юм.  Гэвч энэ нь ч дээд хязгаар биш, 2 ой 4 сартайдаа 156 балл авч байсан Элиз Тан Робертс 2009 онд жагсаалтад бичигдсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene deer setgegdel bichsen 2 gar yamar ineedemtei yu be
2013-02-05
хаха новш гэж, оноо балл 2 юугаараа ялгаатай юм
2013-02-04
onoo l geechde ball ch geh shig
2013-02-04
хаха новш гэж, оноо балл 2 юугаараа ялгаатай юм