Эмнэлгийн үйлчилгээний талаар иргэдээ сонсохыг Ерөнхий сайдаас хүсчээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт эрүүл мэндийн салбарт гол анхаарлаа хандуулж байгаа. Тэрбээр Эрүүл мэндийн яамны шуурхай зөвлөлгөөнд оролцож, гэр хороолол дахь өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь Клиникийн болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, Яаралтай түргэн туслажийн төвийн эмч ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсоод байгаа. Бямба, ням гаригийн амралтын энэ өдрүүдэд ч Ерөнхий сайдын эрүүл мэндийн салбарынхан болоод иргэдээ сонсох ажил үргэлжлэх юм. Эрүүл мэндийн үйчилгээнд Засгийн газрын тэргүүн анхаарлаа хандуулж, энэ салбарын идээ бээрийг шахаж, өөрчлөлт шинэчлэлт хийх гэж буйд талархаж байгаагаа иргэд “11 11” төвд ирүүлсэн байна. Эмч, эмнэлгийн ажилчдыг биш иргэдээ илүүтэй сонсохыг тэд Ерөнхий сайдад зөвлөжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Дагва “Энэ өдрүүдэд Ерөнхий сайд эмнэлгүүдээр очиж байгаа нь сайшаалтай байна. Эмч нар зөвхөн өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан зүйл ярьж байна. Тиймээс Ерөнхий сайдад хэлэхгүй байгаа зүйлийг хэлье. Эмч нар мэдлэг чадвар хоцрогдсон гэдгээ хэлэхгүй байна. Машин, тоног төхөөрөмж муу, байр байшин тав тухгүй, хөрөнгө мөнгө хүрэлцээгүй гэсэн гомдол л тавьж байна. Иргэдийг дугаарлаж харьцдаг, загнадаг тухайгаа ярихгүй байна. Засгаас эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж тавьж өгдөг. Гэтэл тэдгээр аппаратны зургийг шинжилж уншдаг чадвартай хүн цөөхөн байна. Хэчнээн төгрөгийн тоног төхөөрөмж авсан, одоо хэчнээн нь ажиллаж байна, үр ашиг байгаа эсэхийг нь шалгаж үзэх шаардлагатай. 1990-ээд оноос хойш сургууль төгссөн эмч ажилчдын мэдлэг муу байна. Мэргэжлийн шалгалт явуулмаар байна” гэж ярьжээ. Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 1 дугаар сарын 24-31-нд нийт1 141 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсний нэлээд хувь нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамж үйлчилгээний асуудалтай холбоотой байлаа. Хөдөө, орон нутгийн эмнэлгийн үйлчилгээ муу, эмч, сувилагчид нь хүнд сурталтай, хариуцлагагүй байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд өөрсдөө эм тариагаа авч байна гээд эмчилгээ үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Хөдөө орон нутгаас хотод ирж байгаа иргэд ихэвчлэн Клиникийн нэгдүгээр эмнэлэгт үзүүлдэг. 13а гэсэн маягт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байхад үзсэн эмч болгон нь мөнгө авч байна гэсэн гомдлууд ирсэн бөгөөд Эрүүл мэндийн яам иргэдээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч анхаарч ажиллана гэсэн хариу өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsetseg:
emch nariin tsaling ta medehuu. hogjingui orond emch hun hamgiin ondor tsalintai ar ger n batalgaatai sanaa zowohguigeer zowhon ajildaa anhaarlaa towloruulj ajildag bl harin manaih 6 jil surna tsalin n zahiin hudaldagchaas baga oron suuts ene teriig yrih ch hereggui ymar ch amidraliin batalgaa unendee alga bn shdee. er n hunee uzehees gadna erdem shinjilgeenii ajil surah tsag baih estoi bhad 8 tsag ajilaad hezeech hamaagui shono oroi duudagdaj bhad yun shiniig surah... emch hun ch bs hun shdee
2014-02-09
зочин:
1эмчид ноогдох өвчтөн үзлэгийн нормыг зөв тоготт Тэгвэл үзлэг чанартай болно
2013-02-05
sergelen:
tusul bichuulie
2013-02-05
UG NI INTERNET GEDEG YUMIIG ASHIGLAAD MEDDEGGUI YUMAA TENDEES HAIGAAD UNSHAAD BAIVAL EMCH NAR HOTSROGDOH NI GAIGUI YUM BILEE, ALTANHUYG SAIDAA. EMCH NARAA MEDLEGGUIGEER NI DOROMJLOHIN OROND ORCHIN UEIIN TONOGLOLTOI EMNELEG BARIVAL ARAI L DEER BAIH DAA
2013-02-04
EMCH:
SOCIALIST EMJ-nii SISTEMIIG l ZASAKH GEKH , HUVIIN EMNELEGIIN EMCH NARTAI UULZAACH,DAATGALAAR HUVIIN EMHELEGT UZDEG BOLGOOCHEE?????????
2013-02-04