Ууль яагаад толгойгоо 274 градус эргүүлж чаддагийг илрүүлжээ

img

Ууль шувуу яагаад аль ч тал руугаа толгойгоо бараг бүтэн эргүүлж чаддагийг Балтиморын Жон Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд илрүүлжээ. Энэ шувууны хүзүүний хэсгийн судсанд  онцгой уутанцар байдаг бөгөөд толгой эргэхэд энэ нь цусаар дүүрч, тархинд тэжээл өгсөөр байдаг байна. Шувууны судасны рентген зургийг тодруулахын тулд будагч бодис хэрэглэжээ. Цусыг дууриалгасан энэ шингэнийг артерийн судсаар тарьсаны дараахи үйл явц эрдэмтдийн гайхширлыг төрүүлсэн байна. Судлаачид улам их ийм бодис тарихын хэрээр толгойн суурины судсууд өргөсч,  энэ “цус”-ыг  хураасаар байжээ. Энэ нь хүний анатомийн онцлогоос тэс өөр бөгөөд  ийм нөхцөлд хүний артерийн судсуудын үйл ажиллагаа мууддаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Танкны бүхээг:
Наадах чинь бидний ойлголтоор шингэн , хийн ,гидравлик ажиллагаатай юм байна ш ээ ха ха
2013-02-04