
Нигерийн тал томоохонд тооцогдох ураны уурхайгаа францчуудаар хамгаалуулахыг зөвшөөрчээ. Энэ тухай Нигерийн ерөнхийлөгч Махамаду Иссоуфоу “French media”-д ярьжээ. Тэрбээр энэ хамгаалалт шаардлагатай болсны учир нь Алжираас хэд хэдэн удаагийн халдлага гарч, уурхай дээр үймээн үүсч байсан гэжээ. Уг уурхай нөөцөөрөө дэлхийд тавд ордог томоохон уурхай юм.
Одоогоос гурван жилийн өмнөөс исламчууд энэ уурхайд элдэв үймээн дэгдээж эхэлснээр барахгүй гурван жилийн өмнө таван франц ажилтныг хулгайлж байсан удаатай. Тэдний дөрөв нь одоо хүртэл Малигийн ойролцоох Аль-Каидагийн цэргийн хотхонд барьцаанд байгаа аж.
Уурхайн хамгаалалтад Францын цэргийн хүчнээс нэлээд төвлөрөх юм. Одоо Нигерийн Арлит болон Имоурарен гэх аймгуудад томоохон ураны уурхайн нөөцийг ашиглаж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ