
Суданы Дарфур аймгийн 10 мянга орчим иргэд төрөлх нутгаасаа дайжиж эхэлжээ. Учир нь тус бүс нутагт алтны уухайтай холбоотой таагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой хэмээн тус улсад суугаа НҮБ-ын төлөөлөгчид мэдээлжээ. Эндхийн иргэдийн амьдрах нөхцөл тун хүнд болсон учраас 10 мянга орчим иргэд бусад хот руу дайжсан бөгөөд дийлэнх нь нийслэл хотдоо ирцгээжээ. Гэнэт дүрвэн ирэгсдийг түр хугацаанд байрлуулахаар сургуулиудад хуваан байрлуулсан байна. Дүрвэгсдэд зориулж засгийн газраас 600 тонн хүнсний бүтээгдэхүүнийг тараахаар бэлтгэж байгаа аж.
Өнгөрсөн арваад жилд Дарфур аймгийн алтны уурхайг түшиж сая гаруй хүн амьдарсаар ирсэн боловч сүүлийн жилүүдэд алтны олдоц муудаж, түүнчлэн 2003 онд тус улсад болсон иргэний дайнтай холбоотойгоор байдал тавгүйтэж эхэлсэн. Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхэн өнөө хэр таатай бус харилцаатай байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ