
Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хуульчдын уулзалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол ресторанд зохион байгуулж, хуульчдын төлөөлөл 280 гаруй хүнийг хамруулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Билэгт баяр хүргэж, Нийслэл хотын иргэдийн амар тайван амьдрал, аюулгүй байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө идэвхи чармайлт, хүч хөдөлмөрөө зарцуулан, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа хуульчдад Талархал дэвшүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ