
Өчигдөр Кубад парламентийн сонгууль болсон. Одоогийн байдлаар сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Сонгуулийн санал хураалтын хэсэг дээр өчигдөр үдээс өмнө тус улсын өмнөх удирдагч асан Фидель Кастро ирж саналаа өгөн иргэний үүргээ биелүүллээ.
Тэрбээр 2010 оноос хойш гадуур гарч, олон нийтийг хамарсан ажилд оролцоогүй. Өдгөө 86 настай тэрбээр санал өгөх хэсэг дээр хэсэг хугацаанд саатсан байна.
Нэг цаг орчим санал өгч буй хүмүүстай ярилцаж, нэр дэвшигчидтэй уулзжээ. Түүний яриа улс орны эдийн засаг, Латин Америкийг нэгтгэх асуудал болоод Венесуэлийн ерөнхийлөгчийн биеийн байдлын тухайд чиглэж байсан юм. Түүний бие тийм ч сайн биш байгаа нь харагдаж байжээ.
Нуруу нь бөгтийсөн байдалтай хөдөлгөөн нь тун удаан, ярьж буй дууны өнгө сааралтсан хүч муутай байсан нь илт байсан аж. Энэ сонгууль нь Кастрогийн биеийн байдал нь муудсанаас хойш саналаа өгч буй гурав дахь сонгууль нь байлаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ