Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирж буй 17 дугаар жарны хар усан могой жилийн цагаан сарын баярыг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг билээ. 2013 оны хар усан могой жилийг угтсан уг хүндэтгэлийн арга хэмжээг “Буурлаа дээдэлсэн Баянзүрхчүүд” хэмээх нэрийн дор зохион байгуулж байна.
“Буурлаа дээдэлсэн Баянзүрхчүүд” арга хэмжээг өнөөдөр 12.00 цагаас Бөхийн өргөөнд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ