
Үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Хөдөлмөрийн яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 20 шахам ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Ууганбаатар нар уулзаж, сүүлийн үед яамнаас хийгдэж буй томоохон ажлуудаа танилцуулж, санал хүсэлтийг нь сонсчээ. Хөдөлмөрийн яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа гарын бэлэг гардуулж эрүүл энхийг хүсэн ерөөгөөд “Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй” учир ахмадуудынхаа үнэтэй сургаалыг цаашид ч хүндэтгэн сонсож, санал зөвлөмжийг нь тусган ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ