н.Батчулуун: Банкинд халдсан этгээд хоёр сая төгрөг дээрэмдсэн

img

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Хадгаламж" банкинд дээрмийн хэрэг гарсан талаар зарим сайтуудаар мэдээлж байна. Энэ талаар тус сумын Цагдаагийн хэлтсийн дарга н.Батчулуунаас албан ёсны мэдээллийг авлаа. -Хадгаламж банкинд гарсан дээрмийн хэргийг хэдэн хүн үйлдсэн бэ. Гэмтэж бэртсэн хүн бий юу? -Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Амны хаалт зүүсэн нэг этгээд  өчигдөр орой Хадгаламж банкинд халдаж  хоёр сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Сэжигтнийг эрэн сурвалжлах ажил явагдаж байна. -Буу барьсан этгээд дээрэм хийсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? -Галт зэвсэг барьсан хүн дээрэм хийсэн гэх мэдээлэл ташаа. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Жич: “Хадгаламж” банкны салбарт өчигдөр 19.30 цагт гарсан халдлагыг  25-30 орчим насны хар куртка, улаан пүүз өмссөн эмэгтэй байсан гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xoorxii tsagaan saraa l xiix gesen ym bishuu
2013-02-05
Bitgii iim doroi setge l dee,
2013-02-04
ЛУЙВАРЧИН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БАНКУУДЫГ ХУУ ДЭЭРЭМДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.БАНКУУД БИДНИЙГ АСАР ӨНДӨР ХҮҮГЭЭР ХУУЛИЙН АРГААР ДЭЭРЭМДЭЖ ТӨЛЖ ЧАДАХГҮЙГ НЬ ОРОН ГЭРГҮЙ БОЛГОЖ ОРОН ШОРОНД ХИЙЛГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
2013-02-04
Bitgii iim doroi setge l dee,
эмэгтэй хүн байсан гэж үнэн үүүүү
2013-02-04
hi:
mongoliin tsagdaa nar neelttei bail daaa
2013-02-04