Хөлбөмбөг: С.Жеррард “Английн шилдэг хөлбөмбөгчин” - өөр шалгарлаа
Английн шигшээ багийн болон “Ливэрпуль” клубын ахлагч Стивен Жеррард 2012 оны “Английн шигшээ багийн шилдэг тоглогч” - оор шалгарлаа.
Энэхүү шалгаруулалтыг Английн Хөлбөмбөгийн Холбооноос хөгжөөн дэмжигчдийн дунд интернэт санал асуулгаар явуулдаг билээ. Энэ удаагийн санал асуулганд нийтдээ 180 000 гаруй хөгжөөн дэмжигч саналаа өгснөөс 40% нь “Ливэрпуль” – ийн домогт ахлагчийн төлөө саналаа өгсөн байна. Тэрбээр 2012 онд шигшээ багийн 11 тоглолтонд оролцсон бөгөөд “Гурван арслан” – гуудын төлөө нийт 100 дахь тоглолтоо хийсэн юм.
Санал асуулгын II байранд “Манчестер Юнайтед” – ын Дэнни Уэлбек орсон бол III байранд “Чэлси” – гийн Эшли Коул оржээ.
Мөн 21 хүртэлх насны Английн Залуучуудын шигшээ багийн шилдгийг шалгаруулсан бөгөөд мөн л “Ливэрпуль” – ийн тоглогч болох Жордан Хэндерсон шилдгээр тодорсон байна.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ