Гайхалтай элсэн баримлууд

img

Хамгийн агуу бүхэн хумхын тоосноос л бүрддэг. Яг л үүнтэй адил элсэн ширхэг хэдий өчүүхэн ч гэлээ түүгээр гайхалтай баримлуулыг урлаж болдог. Элс, ус хоёрыг 8/1 харьцаатай хольсноор хамгийн бөх бат элсэн баримал бүтээх боломжтой болдог гэнэ. Эртний Египетийн ард түмэн яг энэ харьцааг нарийн барьсны үндсэн дээр ирээдүйн пирамидуудын арай жижиг загварыг элсээр босгож байсан гэлцдэг. Элс, ус хоёроос л бүрддэг болохоороо мэдээж элсэн баримал нь асар богино настай. Гэвч тэдгээр бүтээлүүд асар их ур ухаан, хөдөлмөр шингээсэн байдаг. Жил бүр дэлхийн олон орны элсээр урлаачид өөрсдийн бүтээсэн хамгийн шилдэг элсэн баримлаа танилцуулдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой болоод ур ухаан, хөдөлмөр зарцуулсан содон бүтээлүүдээс үзье.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganbaa:
Гайхамшигтай гайхамшигтай
2013-02-05