Хөлбөмбөг:Монголын шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг AFC Challenge Cup 2014 тэмцээний урьдчилсан шалгаруулалтанд оролцох Монголын хөлбөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. Урьдчилан таамаглаж байсанчлан Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай, Х.Цэнд-Аюуш зэрэг шилдэг тоглогчид бүгд бүрэлдэхүүнд багтсанаас гадна хэд хэдэн залуу тоглогчдыг дуудсан нь сонирхол татаж байна. Шигшээ багийн хаалгыг сүүлийн хэд хэдэн олон улсын тэмцээнд манасан УБИС-ийн хаалгач Б.Ганбаяр бүрэлдэхүүнд багтаагүй бөгөөд түүний оронд МУБИС-ын 21 настай залуу хаалгач Б.Батсуурьт итгэл хүлээлгэжээ. Тэрчлэн 18 настай залуу тоглогчид болох Б.Төгсбилэг, М.Төгөлдөр, Э.Мөнх-Эрдэнэ зэрэг залуус шигшээгийн бүрэлдэхүүнд анх удаагаа тоглох боломжтой байна. Шигшээ багийн дундаж нас 23,6 байгаа нь Монголын түүхэн дэх хамгийн залуу шигшээд тооцогдох юм. Лигийн аварга Эрчим клубээс хамгийн их буюу 6 тоглогч, Улаанбаатар Их Сургуулийн багаас 4 тоглогч, ФС Улаанбаатар клубээс 3 тоглогч тус бүр шигшээд багтсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

AFC Challenge Cup 2014 тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгачид: Ю.Сайнхүү /Сэлэнгэ Пресс/, Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /МУБИС/
Хамгаалагчид: Д.Лүмбэнгарав /УБИС/, Ц.Энхжаргал /Эрчим/, Г.Билгүүн /Эрчим/, Э.Мөнх-Эрдэнэ /ФС Улаанбаатар/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Ц.Дарамбаяр /Хоромхон/, Б.Гарьдмагнай /Эрчим/
Хагас хамгаалагчид: Н.Цэдэнбал /УБИС/, П.Алтантулга /УБИС/, О.Баяржаргал /ФС Улаанбаатар/, А.Чинзориг /ФС Улаанбаатар/, Х.Цэнд-Аюуш /Хоромхон/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хүлгүүд/, М.Төгөлдөр /Эрчим/
Довтлогчид: Ц.Түмэнжаргал /УБИС/, Г.Төгсбаяр /Сэлэнгэ Пресс/, Б.Төгсбилэг /Хаан Хүнс Титэм/
Багийн ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэбат.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ