
Нийгмийн сүлжээнд нэвтэрч олон сая хэрэглэгчдээс талархал хүлээж буй Facebook сайтын төрсөн өдөр өнөөдөр торхиож байна. Анх 2004 оноос эхлэн дэлхий дахин Facebook-ийг хэрэглэж эхэлсэн ажээ. Энэ вэб сайтыг Харвардын оюутан Марк Цукерберг өөрийн дөрвөн найзын тусламжтайгаар оюутны дотуур байрандаа эхлүүлж байсан. Зөвхөн найзуудынхаа хүрээнд ашиглахаар энэхүү нүүрний ном гэгчийг бүтээж байсан нь хожмоо дэлхий нийтийг хамарсан нийгмийн сүлжэээний томоохон сайт болсон юм.
2006 он хүртэл тэрхүү сайт зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд л ажиллаж байсан бөгөөд 2006 оноос дэлхий дахинд түгсэн аж. Ийнхүү асар олон хэрэглэгчдийг нэгтгэж чадсанаар түүнд асар их нэр хүнд, хөрөнгө авчирсан юм. 2009 онд Цукерберг оны хүнээр нэрлэгдсэн байна. Тэд амжилтад хүрсэн хэдий ч биеэ тоолгүй бусад ХХС-ын нэгэн адил үйл ажиллагаагаа хөсөр хаяхгүйгээр, улам шаргуу ажиллаж өмнөх болон шинэ функцууд дээрээ илүү шинэчлэлт хийсээр өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн энэ сайтыг өдөр тутам ашиглаж байна. 2009 оноос хойш Facebook хуудсанд 1.13 их наяд Like дарагдаж, 219 тэрбум зураг нэмэгдэж, 17 тэрбум байршил тэмдэглэгдсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ