Хар тамхины хэргээр ял эдэлж буй залуусыг шилжүүлэн авчрах талаар ярилцсан гэнэ

img

БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Ерөнхий прокурор Кэвин Зэрвосын урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид нэгдүгээр сарын 27-31-ний өдрүүдэд тэнд ажлын айлчлал хийжээ. Уулзалтаар хоёр улс харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг хөгжүүлэх, авлигa, үндэстэн дамнасан эдийн засгийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх талаар туршлага хуваалцаж,  хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа явуулах, гэмт этгээдүүдийг эх оронд нь шилжүүлэх боломж бий эсэхийг судлахаар санал солилцсон байна. Хонконгд хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Монголын дөрвөн залуугийн талаар ч тусгайлан ярилцсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ